Хэзээ үхэхийг тань хэлэх чадвартай хиймэл оюун ухаан бүтээжээ
Хүн төрөлхтний ирээдүйн чухал хэсэг болох хиймэл оюун ухааны хөгжил өдөрөөс өдөрт урагшилсаар байна. Олон салбарыг “эвдэж”, сая сая мэргэжил “хэрэггүй” болохтой зэрэгцээд хүний зуурдаар нас барах магадлалыг тодорхойлох чадвартай болжээ. Үүнийг Оросын “Gero” компани болон Москвагийн физик-техникийн их сургуулийн эрдэмтэд хамтран хиймэл оюун ухааны систем зохион бүтээсэн байна.
Энэ тухай Москвагийн физик-техникийн их сургуулийн лабораторын дарга Петр Федичев хэлэхдээ “Хиймэл оюун ухаан хүний биологийн нас болон нас барах магадлалыг тодорхойлох чадвартай гэдгийг харуулах боломж бидэнд олдсон. Баттай үр дүнг гаргахын тулд эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийх шаардлагагүй бөгөөд гүйлт болон алхалтын туулсан зам, зарцуулж буй илчлэгийн хэмжээ болон зүрхний цохилтын тоо зэргийг хэмжин харуулдаг фитнес трекер буюу фитнес бугуйвчинд бичигдсэн биеийн хөдөлгөөний талаарх мэдээлэл байхад хангалттай” гэжээ.
Хуанлийн болон биологийн насны зөрүү нь өвчтөний эрүүл мэндэд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй эсэхийг тодорхойлоход эмч нарт тус болдог байна.
URL: