Самарт явсан залуус нэгнийхээ амийг хохироожээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Бага баян” ууланд хэсэг залуус архидан согтуурч байгаад нэгнийхээ аминд хрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Наймдугаар сарын 22-ны орой самарт явж байсан таван залуу архи ууж байгаад, маргалдсаны улмаас 37 настай эрэгтэй Б-гийн амь насыг хохироожээ.
Тэдгээр залуусын хоёр нь нийлж Б-г зодсон нь үхэлд хүргэх шалтгаан болсон гэж урьдчилсан байцаалтаар үзэж байна. Иргэд хууль бусаар зөвшөөрөлгүй хуш модны самар түүж, түүнийгээ боловсруулж, гар дээрээс иргэдэд худалдаалах явдал гарч буйн нэг жишээ энэ. Тиймээс хууль бусаар самар түүх явдлыг зогсооно гэж цагдаагийн газраас анхаарууллаа.
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: