Сурах эрхийнхээ төлөө тэмцсэн оюутнуудаа доромжилсон багшид хариуцлага тооцох даалгавар өгчээ

olloo_mn_1535263713_39998Өнгөрсөн баасан гарагт МУИС-ийн оюутнууд сургалтын төлбөр нэмж буйг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулав.

Эцэстээ сургуулийнхаа удирдлагуудтайгаа зөвшилцөлд хүрсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн юм.

Харин ийнхүү жагсаж, төлбөрийг ямар үндэслэлээр нэмж байгаад тайлбар авахыг шаардсан оюутнуудаа тэнхмийн багш О.Мөнхбат малаар нь дуудаж, дунд хуруу гаргаж доромжилов.

Тодруулбал, Социологи нийгмийн ажлын тэнхмийн багш О.Мөнхбат “Даварсан малнууд” хэмээн доромжилж, дунд хуруу гозойлгож, сургууль руугаа орж байгаа бичлэг нь сошиалд хүчтэй тарсан юм.

Сурах эрхийнхээ төлөө тэмцэж байгаа оюутнуудаа ийнхүү доромжилж байгаа багшид хариуцлага тооцох ёстой гэж олон нийт үзсэн. Оюутнууд нь ч доромжилсон гэж сургуулийнхаа захиргаанд гомдол гаргажээ.

Тэгвэл салбарын сайд нь МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарыг тэр багшид хариуцлага тооц хэмээн даалгавар өгчээ.
Салбарын сайд нь шууд хариуцлага тооцох боломжгүй тул ийнхүү сургуулийн захирал нь хариуцлага тооцох юм байна.

Монголын номер нэг брэнд улсын их сургуулийн удирдлагын түвшинд ийм харилцааны соёлгүй багш хичээл заадаг гэж бодохоор үнэхээр эмгэнэлтэй санагдана. Ийм багш нийгмийн ажилтан бэлтгэж ирээдүйд гаргаж байна гэж бодоод үз дээ. Түмний хүүхдүүдийг малаар нь дуудаж доромжилдог сурган хүмүүжүүлэгч гэж байж болох уу. Тиймээс ёс зүйгүй авирласан багшид хатуу хариуцлага тооцохыг шаардаж байгаа юм.

Дашрамд дуулгахад маргааш яамнаас өргөтгөсөн хэвлэлийн бага хурал хийх юм байна. Бүх газрын дарга нар, харьяа байгууллагын дарга нар оролцох юм байна.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих