Хууль бус үйл ажиллагааг таслан зогсоолоо

39996587_642968712813136_861493740051628032_nУвс аймгийн Засаг даргын 2018 оны долоодугаар сарын 18-ны А/439 тоот захирамжийн дагуу ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтанаар ахлуулсан, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, БОАЖГ, ЗДТГ-ын мэргэжилтэн, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Тариалан сумын “Бор хавцал” хэмээх газар хууль бусаар алт олборлож байсан компанийн 4 эксковатор, 1 ковшийг лацдаж, 1 хово маркийн автомашин, бусад тоног төхөөрөмжүүдийг ачиж албадан буулгажээ.

Тус газарт аймгийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг удаа дараа очиж ажиллаж тодорхой шаардлагуудыг тавьсан ч шаардлагыг үл хайхран ажиллаж байсан байна. Тиймээс зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар буюу нөхөн сэргээлт хийх нэрийдлээр алт олборлох зориулалтын техник, хүн хүч дайчлан ирсэн нэр нь үл мэдэгдэх компани, иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, албадан буулгасан байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих