СҮР ХҮЧ НЬ БУУСААР БАЙГАА ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР ХЭЗЭЭНЭЭС ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ КОМПАНИУДЫГ АЙЛГАХ ВЭ
Автомашинтай хүн бүр хэрэглэгч. Бид шатахуун худалдан авагчид. Гэтэл сүүлийн жилүүдэд муу чанартай шатахуунаас болж олон машин эд ангиа эвдлэсэн тохиолдол бидний эргэн тойронд байнга гарах болов.
Хүн бүр хэрэглэгч бидний эрх ашгийг хэн нэг нь хамгаалах ёстой гэж бодох бүрт хамгийн түрүүнд Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө санаад буудаг байсан. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө газар нэгэн цагт шатахуун импортлогч компаниудтай тэмцэж, буруутайг нь тогтоолгож, 17 тэрбум төгрөгийн торгууль тавьж чадсан цорын ганц хэрэглэгчийн эрх ашгийн хамгаалагч байв.
Гэтэт жилээс жилд сүр хүч нь буурсаар шатахуун импортлогч компаниуд хэрээс хэтэрч байгаа олон удаагийн судалгаа, тоо баримт харуулж эхэллээ.
Тухайлбал, саяхны судалгаагаар “газрын тосны импорт хийж буй аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллах зорилгоор нефтийн анхан шатны бүтээгдэхүүнийг татваргүйгээр хилээр оруулж ирээд, мөн хольц буюу чанар сайжруулагч хэмээх актон өсгөгч бодисыг нэмэлтээр ашиглаж байгаа нь ажиглагдсан. Яагаад гэхээр, гаалиар орж ирж буй газрын тосны бүтээгдэхүүн, түүнийг орлох, чанарыг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүний импортын мэдээллийг нэгтгэж харахад, газрын тосны импортын хэмжээнээс борлуулалтын хэмжээ их байгаа юм.
Үүний зөрүүнд хольц бүтээгдэхүүн ашиглаж байна” гэж дүгнэсэн байна. Ил тод, эргэлзээтэй ийм баримт байхад хэн ч хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах гэж дуугарахгүй байгаа нь хамгийн харамсалтай хэрэг юм.
24news.mn
URL: