АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ

olloo_mn_1535074426_79352Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар Нийслэлийн Засаг дарга С.Батболд захирамж гаргасан билээ.

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоо /0, 2, 4, 6, 8/-гоор төгссөн автомашин 08 дугаар сарын 25-ны өдрийн 08.00-20.00 цагийн хооронд, сондгой тоо /1, 3, 5, 7, 9/-гоор төгссөн автомашиныг 26-ны өдрийн 08.00-20.00 цагийн хооронд зорчуулахаар шийдвэр гаргасан юм.

Тиймээс маргааш буюу бямба гарагт тэгш тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм байна шүү.


URL:

Сэтгэгдэл бичих