Эрүүлжүүлэгдсэн оюутнуудын албан тоотыг сургууль руу нь илгээнэ

olloo_mn_1535012778_downloadЦагдаагийн байгууллагаас 2018-2019 хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор улсын хэмжээнд “Хичээлийн шинэ жил нэгдсэн арга хэмжээ”-г эхлүүлжээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаан “Хөдөө орон нутгаас оюутнууд ирэхээр сургуулийн орчинд гэмт хэрэг гарах нь ихэсч, залуус архидан согтуурах, бусдыг дээрэмдэх зөрчил ихэсдэг. Тухайлбал, өнгөрсөн жил улсын хэмжээнд 87 мянган хүн эрүүлжүүлэх байранд орсноос 1000 гаруй нь насанд хүрээгүй хүүхэд, оюутан залуус байсан.

Үүнээс 400 орчим нь согтуугаар гэмт хэрэгт холбогдож, 25 залуу амь насаа алдсан. Тиймээс энэ жил согтууруулах ундаа хэрэглэж эрүүлжүүлэх байранд орсон оюутан, сурагчдыг харьяалагддаг сургуульд нь албан тоотоор хандана” гэв.


URL:

Сэтгэгдэл бичих