НОМИН-гийн Ш.Баярсайхан “МАЙКРОСОФТ” корпорацийн өмнө буулт хийв

zuw-zuw-1Бэлэнчлэх сэтгэлгээтэй хэсэг залуус бусдын оюуны өмч,хуулбарлах, патент хулгайлах, ашигласан тухай  манай уран бүтээлчид багагүй тэмцэж хэвлэлээр л хэл ам хийж байснаас биш шүүхээр шийдвэрлэсэн удаа ховор. Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт “Номин холдинг”, “Номин фүүдс”, “Номин трейдинг”, “Номин тав трейд”, “Номин дизайн” гээд бүх охин компани нь холбогдсон. “Майкрософт Корпораци” үйлдлийн системүүдийг нь зөвшөөрөлгүй ашигласанаас учирсан хохирол хэмээн нийтдээ 615 сая төгрөг нэхэж “Номин”-г хүнд байдалд оруулсан гэнэ. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудаснаа ингэж бижчээ.

Алдарт “Майкрософт” корпораци “Номин-гийн Ш.Баярсайханг 174 сая төгрөгөөр буулгаж авчээ. Энэ нь манайд гарч буй оюуны өмчийг ашигласан хэргийн хамгийн том мөнгөн дүн юм. “Номин” компаний Ш.Баярсайхан сүүлийн үед ихээхэн барцадтай байна. Тэрээр шүүхийн тогтоол гарсаар байтад тусгай хамгаалалттай газар буюу Чойжин сүмийн хашаан доторхи улаан тоосгон байшингаа нураахгүй байгаа тухай шуугиан дэгдсэн.

Ийнхүү “хатгалдах дайсан” дотоодоос гарч байгаа бол “халдах этгээд” бүр гадаадаас ч иржээ. Энэ удаад дэлхийд алдартай “Майкрософт” компани “Номин-гоос зохиогчийн эрх бүхий” Майкрософт Виндоус” болон “Майкрософт Оффис” программ хангамжуудыг эрх эзэмшигчийн зөвшөөрөл, лицензгүйгээр ашиглаж “Майкрософт Корпорац”-ийн зохиогчийн эрхийг зөрчсөн хэмээн шүүхэд зарга мэдүүлжээ. Тус корпорацийн эрх ашгийг Монголын нэр бүхий дөрвөн хуульч хамгаалдаг гэнэ.

Хуульчдийн багийн баталсанаар “Номин” компани олон салбаруудынхаа нийт 450 компьютерд дээрх программуудыг суулгаж удтал ашиглаж иржээ. Оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашигласан хэрэгт “Номин холдинг”, “Номин фүүдс”, “Номин трейдинг”, “Номин тав трейд”, “Номин дизайн” гээд бүх охин компани нь холбогдсон. “Майкрософт Корпораци” үйлдлийн системүүдийг нь зөвшөөрөлгүй ашигласанаас учирсан хохирол хэмээн нийтдээ 615 сая төгрөг нэхэж “Номин”-г хүнд байдалд оруулсан гэнэ.

2a8b2405ce38a87b607a586d9fb033e3 Номин-гийн Ш.Баярсайхан “Майкрософт” корпорацийн өмнө буулт хийвХэрвээ Монголын нэг компани ийн заргалдсан бол Ш.Баярсайхан тоохгүй биз. Гэхдээ энэ удаад дэлхийд алдартай “Майкрософт Корпорац”-тай тулсан. “Номин-гийнхан эхэндээ жаахан ихэрхэж “бидэнтэй ямар нэгэн хэлбэрээр иргэний болон захиргааны эрх зүйн харилцаанд бүү хэл ердийн харилцаанд ч орж байгаагүй Майкрософт корпораци, түүний төлөөлөгч гэсэн нэгэн хуулийн нөхөрлөлийн нөхдүүд тодорхойгүй үндэслэлээр тус компанийг төлбөр төлүүлэхээр шүүхэд дуудаж байгаа нь ойлгомжгүй байна” гэжээ.

Гэсэн ч шүүхийн явцад нэхэмжлэгч талын гаргаж буй хууль зүйн үндэслэл, гаргалгаа булзаж бултахын аргагүй байсан тул сүүлдээ байдал хүндэрчээ. Эцэст нь “Номин” нь “Майкрософт Корпораци”-тай эвлэрлийн гэрээ байгуулж “Виндовс Про” 10 үйлдлийн систем 250 ширхэг, “Оффис стд” 2016 программ хангамж 30 ширхэг зэргийг нийтдээ 73.7 мянган доллар буюу 174.1 сая төгрөгөөр худалдан авахаар болж бууж өгсөн байна. Энэ нь манайд гарч буй оюуны өмчийг ашигласан хэргийн хамгийн том мөнгөн дүн юм.

yu-we-1 Номин-гийн Ш.Баярсайхан “Майкрософт” корпорацийн өмнө буулт хийв

http://updown.mn/55966.html


URL:

Сэтгэгдэл бичих