Багшийн мэргэжлээр төгсөөд багшлах эрхийн сертификат авдаг гаж тогтолцоог хална

5b7bbd4839d3a8.21626115Ирэх оны 01 дүгээр сарын 1-нээс эхлэн багшлах эрхийн шалгалт авахгүй болжээ. УИХ энэ оны 06 дугаар сарын 27-нд Багшийн хөгжлийг дэмжих хууль баталсан. Уг хуульд багшийн хөгжилд тусгайлан анхаарсан хэд хэдэн зарчмыг багтаажээ.

Тухайлбал, багшийн мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч багшлах эрхийн шалгалт өгөхгүйгээр ажиллах боломжтой болж байгаа юм. Үүнээс өмнө багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид СӨБ болон ЕБС-д ажиллахаар болбол заавал Багшийн мэргэжил дээшлүүлэх инсититутэд шалгалт өгч байж, багшлах эрхтэй болдог байжээ.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12104


URL:

Сэтгэгдэл бичих