Дуучин Д.Болд “12 Ертөнц” 12 цомог

Дуучин Д.Болд “12 Ертөнц” 12 цомог

Дуучин Д.Болдын “12 Ертөнц” амьд тоглолт тун удахгүй болох гэж байна. Тэрээр 2005 оноос хойшхи бие даасан уран бүтээлийн 12 цомогтоо багтсан дуунуудааэнэ цагийн шилдэг хөгжимчидтэй хамт амьдаар дуулах юм.

Монгол поп урсгалыг санаачлагчдуучин Д.Болд долоон жилийн дараа 5 дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаа нь энэ юм. Тоглолтоо хийхээр тун завгүй яваа эрхэм дуучны 12 цомгийгтаницуулья. Тэрээр анхны бие даасананхны цомгоо 2005 онд “Хайрын хүч” нэртэй гаргасан баэнэхүү цомог нийт 13 дуутай. Энэ цомогт Д.Болдын бүх хит дуу багтсан гэхэд хилсдэхгүй. Цомгийн эхэнд цацагдсан “Зөвхөн чамруу” дуу нь анхны соло цомогийнх нь анхны дуэт дуу ба хөгжмийн жагсаалтыг хэдэн 7 хоног тэрүүлсэн. Түүгээр ч барахгүй 2005-онд хөгжмийн жагсаалтын эхний дөрөвт дуучин Д.Болдын дөрвөн дуу жагсаж байсан түүхтэй.

Удаах цомог болох “440Hz” цомгоо 2006 онд гаргасан бөгөөд мөн л бүх дуу нь хит болж хит дууг дагуулсан олон олон хит клипүүд цацагдаж байлаа. Та “Хэрвээ”, “Түлхүүр”, “Захиа” дуунуудын клипийг эргэн нэг үзээрэй. Дурсамж бүхэн тань дуу хуураар хөглөгдөж сэргэх болно.

Дарааллан хоёр цомог гаргасан түүхэн жилүүд бол 2008 онд “Амьралын гол дүр” “Only one”, 2011 онд “Миний дуэт”, “Монгол поп-1” цомгуудаа тус тус гаргасан байдаг.

“Монгол поп” цомог, түүнд багтсан дуунууд хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийсэн. Дуучин Д.Болд өвөөгийнхөө тоглож байсан морин хуур хөгжмийг нутгаас нь олж эртний сайхан үндэсний хөгжмийн хөг аялгууг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулах санаа анх төрж “Монгол поп” цогц төслийг санаачилсан. Дуу хөгжмөөс гадна үндэсний хувцасны загвар хэв маягийг бүрэн хослуулсан “Монгол поп” төслөөрөө Монгол улсын төрийн соёрхолт цолоор шагнуулсан юм.

Харин Энэ онд “Болд” нэртэй цоо шинэ цомгоо гаргасан ба тус цомгийн “Мартахаасаа өмнө”, “Гуниг бүхэн баяртай”, “Торгон мэдрэмж” зэрэг дуунууд хэдийнээ хит болоод амжсан.

Бидний амьдралыг үргэлж хөглөдөг зүйл бол хөгжим. Хүмүүс аз жаргалтай байхдаа дууны хөгжмийг сонсож, гунигтай байх үедээ шүлгийг нь мэдэрдэг гэдэг үг байдаг. Маш богино хугацаанд урт мэдрэмжийг сэтгэл зүрхэндээ авч болдог. Тэдгээр мэдрэмж дуу хөгжмөөр л хөглөгддөг шүү дээ.

Та өөрийн дурсамж, мэдрэмжээ дуучин Д.Болдын “12 Ертөнц” тоглолтоор хөглөөрэй.

 


URL:

Сэтгэгдэл бичих