“Facebook”, “Twitter” хуурамч хаягуудыг устгажээ

712-1534922530p1clg8hap4crc1fn8ins1on01n213ВАШИНГТОН. /ВВС/. Иран болон ОХУ- тай холбоотой хуурамч хаягуудыг хаалаа гэж “Facebook”, “Twitter” компани мэдэгдэв.

Ташаа мэдээлэл агуулсан 650 гаруй “Facebook” хуудас /page/, бүлэг /group/-ыг хаасан гэж тус компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг мэдэгдсэн байна.
Харин “Twitter” компани Ирантай холбоотой 284 твиттер хуудсыг хаажээ.
АНУ-ын консерватив бүлгүүд рүү ОХУ-аас цахим халдлага хийснийг зогсоосон гэж “Microsoft” компани мэдэгдсэний дараа дээрх хоёр компани ийм арга хэмжээ авсан байна.
“Иран болон ОХУ-аас гарал үүсэлтэй цахим халдлагатай холбоотой хуурамч хэд хэдэн хаягуудыг илрүүллээ. Эдгээр хаягуудыг хаасан бөгөөд учир нь хүмүүс өөрсдийн үүсгэж буй харилцаа холбоондоо итгэлтэй байгаасай гэж бид хүсч байна” гэж “Facebook” компани өчигдөр мэдэгджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих