М.Энхболд Н.Энхбаяртай “үнсэлцэнэ”

a3cc5d3def172c549c7904b34530cbebУ.Хүрэлсүхийг улс төрд сүг болгохын тулд М.Энхболд, Н.Энхбаяр нар гар барихаар шийдсэн бололтой. Үнэндээ ч Н.Энхбаяр, М.Энхболд хоёр нэгэн цагт шахуу гарч ирсэн улс төрийн тайзан дээрх гол тоглогчид.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг халгиж, цалгиж явахад МАН-ын дарга асан М.Энхболд сайн бас дуулгавартай дүү нь байж, үнэнчээр шадарласныхаа хариуд Ерөнхий сайдын албан тушаалаар мялаалгаж байлаа. Гагцхүү өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, нэг нь Төрийн ордны гол хойморт УИХ-ын дарга, нөгөө нь ордны гадна талын гантиг байшинд ганцаараа суугаа. Гэхдээ ийм байдалд хүргэсэн хүн нь У.Хүрэлсүх.
Намын нэрээр оролдоод зогсохгүй Н.Энхбаярыг хөөж гаргасан хүн нь өнөө цагийн МАН-ын дарга гэх нь бий. Тиймээс “Би дайсантайгаа л тэмцэж байна” хэмээх үгийг амны уншлага болгосон Н.Энхбаярт М.Энхболдын хүсэлтээс татгалзах шалтгаан алга.

Ухнаагийн хүүд унах нүх мундахгүй. Ганцхан жишээ дурьдахад, нефтийн үйлдвэр барина хэмээн том амлаж, шатахууны үнийн өсөлтийг хязгаарлахаа мэдэгдсэн ажил нь алхам ч урагшилсангүй. Ядаж л цэвэрлэх байгууламжийн ажил шиг ойр ойрхон очиж үзүүлэх юм ч алга. Энэ зуур шатахуун импортлогчид үнээ хөөрөгдөж, иргэдийн бухимдлыг өдөөх боллоо. Мэдээж энэ сэдвийг хашааны гаднаас жаахан сэвээд өгөх хүн нь Н.Энхбаяр. Өлгөж аваад түлхүүрдэх нь АН. Олонхийн бүлэг хэдийнэ талцаж уралдсан тул М.Энхболд тоглолтыг гартаа оруулахад ядах зүйлгүй.
Мэдээж Н.Энхбаяр хөдөлмөрөө хөсөр хаяж, бусдад тусалдаг буянтан биш. Хэдийгээр төрөл арилжиж шинэ хүн болсон нь ч шуналаа дарж дийлээгүй нь улс төрийн тайзан дээрх алхам бүрээс нь харагддаг. Тиймээс түүнд парламент дахь ганц хоосон суудлыг М.Энхболд амлах болов уу. Иймдээ ч өнгөрөгч сарын сүүлээр Өгийнуурт зохион байгуулагдсан Триатлоны улсын аварга шалгаруулах тэмцээний 45-аас дээш насны сонирхогчдын ангилалд оролцож, олны анхаарлыг өөр дээрээ татан төвлөрүүлсэн биз. Бас ч үгүй “Ард түмэн бол миний бурхан” хэмээн постлоод зогсохгүй 76 дугаартай тус уралдаанд оролцсон нь анхаарал татна. Уралдаанаас ирээд удалгүй М.Энхболдын хамгийн ойрын хүн гэгддэг НИТХ-ын төлөөлөгч Б.Баярсайхантай хүртэл уулзсан нь санаандгүй тохиолдол биш л болов уу.

Хэнтийн нөхөн сонгуульд У.Хүрэлсүх нэр дэвшихгүй гэдгээ ил зарлачихсан. Одоогоор МАН-аас аймгийн Засаг дарга Н.Ганбямбыг албан бусаар тодруулсан гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Н.Ганбямбыг хэдийгээр уяж байгаа ч ялах магадлал бага гэдгийг намынхан нь шивэр авир хийх болсон. Засаг ноён ч нэр дэвшихээс татгалзсан гэлцдэг. Шулуухан хэлэхэд, болохгүй зүйлээрээ тоглож, дархан эрхээ хуулуулсан Д.Гантулгын оронд МАН-аас нэр дэвших хүн ховор байгаа юм. АН-ын хувьд эмэгтэй хүн нэр дэвшүүлэхээр урьдчилсан байдлаар яригдсан аж. Нөхөн сонгуульд 14 нам оролцохоор хүсэлтээ өгчихсөн. Тэдний дунд МАХН ч бий. Н.Энхбаярын хувьд сонгуульд өрсөлдөхөд ямар нэгэн тээггүй болчихсон. Нөгөөтэйгүүр, улстөрчийн мэдрэмжээрээ Д.Гантулгын асуудал эцэслэгдээгүй байхад хэдийнэ сар шинийн баяраар Хэнтий нутгийн хөгшчүүдтэй золгож, гарын бэлгээ тараачихсан. Түүнд М.Энхболдын жаахан дэмжлэг байхад л улс төр рүү гулгаад ороод ирэх нөхөр.

Магадгүй тэр өнөөгийн парламентад тун хэрэгтэй фигур. 32, 32 болж талцсан эрх баригч, алхам бүрийг нь шүүмжлэгч АН, ганцаараа бархирагч О.Баасанхүү дээр бас л шинэ дүр төрх. Уйтгартай улс төр улам өнгө орох биш үү.

Нөгөөтэйгүүр, Н.Энхбаярыг өөртөө татах нь М.Энхболдод тун ашигтай. Өнөөдрийг хүртэл хурлаа хийгээгүй байгаа нийслэлийн намын хороогоо базах таатай алхам гэхэд ч хилсдэхгүй. Эрх мэдэл хэнд байна түүнд сүр хүч төвлөрч байдаг хойно. У.Хүрэлсүх бүхнийг алдаж, М.Энхболдыэн гарт сүр хүч төвлөрөх эсэх нь Н.Энхбаяраас хамаарна.

niigmiintoli.mn


URL:

Нэр: NoyabrinaMamontova1988Moict Огноо: 23 March 2019

il is fa male al fegato

ab11 is uso mujeres

Нэр: TristanFilippov1994Moict Огноо: 28 March 2019

is100mg tadalafil

d7fa is 20 ml australia

Сэтгэгдэл бичих