Америк эр жирэмсэн эхнэр, охидоо хэрцгийгээр хөнөөжээ

АНУ-ын Колорадо мужид хүн амины онц ноцтой хэрэг гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Мужийн иргэн Крис Уаттс гэх 33 настай залуу гэр бүлийн гишүүдээ хэрцгийгээр хөнөөсөн байна. Энэхүү аймшигт хэрэг энэ сарын 13-нд гарчээ.

01_b (1)

Тэрбээр эхнэр Шананн Уастт болон гурван настай Селеста, дөрвөн настай Белла охиныхоо аминд хүрчээ. Шананн амиа алдах үедээ гурван сартай жирэмсэн байжээ.

Крис нэгэн нефтийн компанид ажилладаг бөгөөд эхнэр болон охидынхоо цогцсыг ажлынхаа газраас холгүй байх гүнийн худгийн хажууд булсан аж.

Алуурчин эцгийг баривчилсан бөгөөд тэрбээр “уур хилэн”-гээр гэр бүлээ хөнөөсөн хэмээн мэдэгджээ. Түүний эсрэг хангалттай НОТОЛГОО БИЙ хэмээн шүүхээс уламжлав.

Мөрдлөгөөр Крис ажлынхаа газрынхаа нэгэн бүсгүйтэй амрагийн холбоотой байсныг тогтоожээ. Крис өнгөрсөн оны арваннэгдүгээр сард салах хүсэлтэй буйгаа эхнэртээ хэлсэн гэнэ. Хэрэг гарах өдөр тэрбээр эхнэрээсээ салахыг хүсч буйгаа хэлсэн ч эхнэр нь татгалзсан аж. Тэрбээр энэ үед уураа барьж дийлэлгүй, гэр бүлээ хөнөөсөн байна.

Тэрбээр эхлээд жирэмсэн эхнэрээ хөнөөгөөд дараа нь хоёр охиноо хөнөөсөн хэмээн шүүхээс мэдэгдэв.

Шананны эцэг Франк Розукк “Тэдний минь цогцсыг цаг алдалгүй олж, хэрцгий алуурчинг зугтахаас нь өмнө баривчилсанд талархаж байна. Мөн тэднийг минь дурсан санаж, гэрэлт зул хөөргөсөн бүх хүмүүст талархлаа илэрхийлье” хэмээн хэлжээ.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих