“Байр түрээслэдэг хүний хүүхэд сургуульд орж болдоггүй юм уу”
Хичээл эхлэхэд хэдхэн хоног үлдсэн ч зарим эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь бүртгүүлж чадахгүйд хүрчээ. Учир нь зарим нэгэн сургууль оршин суугаа хаягийн тодорхойлолтоос гадна тухайн хүүхдийн эцэг, эхийн нэр орсон байрны ордерийн эх хувь, нотариатаар баталгаажсан хуулбарыг бүрдүүлэх материалд оруулжээ. Уг материал байхгүй бол хүүхдийг нь бүртгэж авахгүй байгаад эцэг эхчүүд гомдолтой байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн нэгэн хорооны ажилтнаас лавлахад “Харъяаллын хүүхдүүдээ ч бүгдийг нь сургууль, цэцэрлэгт хамруулж чадахгүй байгаа болохоор түр оршин суугчдын хүүхдүүдийг бүртгэдэггүй. Ер нь хүүхэд эцэг эх, асран халамжлагчийнхаа иргэний үнэмлэхний хаягийн дагуу л цэцэрлэг, сургуульд хамрагддаг. Шилжилт хөдөлгөөн ойр ойрхон хийсэн хүмүүсийн ордерийг үзэж, нягталдаг тохиолдол байдаг юм шиг байна лээ” гэлээ.
Нийслэлийн боловсролын газрын даргын сургуульд элсэлт авах тухай гаргасан 2018 оны долоодугаар сарын 9-ны өдрийн тушаалд зааснаар Элсэгчдийн бүрдүүлэх бичиг баримтад, төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд Иргэний бүртгэл мэдээллийн төвийн лавлагаа болон байрны оршин суух гэрээг үзнэ гэж заажээ.
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд энэ сарын 20-30-ны хооронд бүртгэл явуулж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулах юм байна. 2018-2019 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 6 настай 34368 хүүхэд элсэх аж.
Энэ тухай хүмүүсийн бичсэн постуудыг хүргэж байна:
http://www.ub.life/p/15377
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
дампуу монголын үнэн нүүр царай. үүнээс илүү ил тод үзүүлнэ гэж юу байхав дээ.