М.ЭНХБОЛД УУЧЛАЛТ ХҮСЧ, ПРОКУРОР “60 ТЭРБУМ”-ЫН ХЭРГИЙГ СЭРГЭЭЖЭЭ

olloo_mn_1534828581_1УИХ-ын дарга М.Энхболд өчигдөр /08.20/ орой, ажлын цаг дуусахын өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг өрөөндөө дуудаж, шаардлагынх нь хариуг өгчээ.

Тэрбээр “Хариу хүргүүлэх тухай” 1/9587 дугаартай албан бичгээр шаардлагын хариуг өгсөн байна.  УИХ-ын дарга М.Энхболд дээрх албан бичигтээ Л.Оюун-Эрдэнийн тавьсан “60 тэрбум”-ын гэх асуудалтай холбогдуулан тавьсан шаардлагад “Энэ асуудалд МАН болон миний нэр хүндийг холбон олон нийтийн дунд буруу ташаа ойлголт үүсэж байгаа явдалд харамсаж байгаа талаар МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тайлбар хүргүүлснийг хавсарган хүргүүлэв” гэсэн байна.

Ингээд МАН-ын Хяналтын Ерөнхий хороонд тавьсан өөрийнхөө хүсэлтийг хавсаргажээ.

Уг хүсэлтэд “Миний бие МАН-ын даргаар ажиллаж байхдаа болон өнөөдөр ч гэсэн хэн нэгнээс мөнгө авч албан тушаалд томилсон үйлдэл гаргаагүй хэдий ч 60 тэрбумын гэх зохиомол хэрэгт нэр холбогдож, улмаар намынхаа нэр хүндийг уг асуудалд холбогдуулсандаа туйлын харамсаж байна. МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны хурлаар намын зарим гишүүдийнхээ ёс зүйн асуудлыг авч хэлэлцэхдээ миний энэхүү харамслыг харгалзан үзэж, намын хамт олонд болон тэднээр дамжуулан Монголын ард түмэнд байр сууриа илэрхийлэхийг хүсье” гэжээ.

Харин МАН-ын Хяналтын хороо энэ асуудлаар 13 дугаартай тогтоол гаргасан байна. “Хариуцлаг тооцож ажиллах тухай” уг тогтоолд “МАН-ын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 4.2.9 дэх заалтыг зөрчиж, ёс зүйн алдаа гаргасан МАН-ын гишүүн М.Энхболдын асуудлыг МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн хариуцлага тооцож, цаашид МАН-ын гишүүдийн зүгээс энэ асуудлыг дэврээж хандахгүй байхыг намын бүх шатны байгууллагад чиглэл болгохыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд даалгасугай” гэсэн байна.

Тогтоолд дурьдсан МАН-ын дүрмийн 4.2.5-д “Намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх”, 4.2.6-д “Намын эрх ашигт үл нийцэх улс төрийн үйл ажиллагааг шүүмжлэн няцаах”, 4.2.8-д “Намын нэрийн өмнөөс сонгогдож, томилогдсон албан тушаалтан бүр хуулийг     чандлан сахиж ашиг сонирхлын аливаа явцуу бүлэглэлийн нөлөөнд автахгүй байх”, 4.2.9-д “Намын ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх” гэж тус тус заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын Хяналтын Ерөнхий хороо УИХ-ын дарга М.Энхболдыг буруутай гэж үзэн, хариуцлага тооцохыг даалгасан байгаа юм.

Мөн  УИХ-ын дарга М.Энхболд “МАН сонгуульд дээрх хөрөнгийн эх үүсвэр ашиглан оролцсон эсэх асуудлаар гийгэмд үүсээд байгаа эргэлзээнд цэг тавих шаардлага бий болоод байна. Нийслэлийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг сэргээн мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулж байгаа юм байна. Уг асуудлыг хуулийн байгууллага эцэслэн, нэг мөр шийдвэрлэнэ гэдэгт найдаж байна” гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболд Нийслэийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнайгийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан тогтоолыг хүчингүй болгох тухай” 02 тоот тогтоолыг хавсрагасан байна.

Нийслэлийн Ерөнхий прокурорын уг тогтоолд “Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Баярмагнай би, Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийг нээж АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулан Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 9 дүгээр сарын  4-ний өдрийн №25 дугаартай тогтоолоох хааж шийдвэрлэсэн эрүүгийн 170200016 дугаартай хэргийг ТЕГ-аас ирүүлсэн албан бичгийн дагуу хянаад …Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг удирдлага болгон Тогтоох нь:

  1. Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцааах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн хяналтын прокурор Д.Ширэндэвийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 25 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах” тухай тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Эрүүгийн 170200016 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг АТГ, ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/59, А/161, А/100 дугаартай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, мөрдөгч нарт даалгасугай” гэсэн байна.

Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн гурав дахь шаардлага болох УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шаардлагын хариуд “Миний бие ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахад татгалзах зүйл байхгүй бөгөөд УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийг 2 удаа хуралдуулж, ээлжит бус чуулган зарлан хуралдуулах асуудлыг хэлэлцүүлээд байна. Даргын зөвлөлийн 2018 оны 7 дугаар сарын 18, 7 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Хууль зүйн байнгын хороог хуралдуулах чиглэлийг Байнгын хорооны даргад өгсөн. Тус Байнгын хороо ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлын хууль зүйн үндэслэлийн талаар дүгнэлт гаргахаар ажиллаж байна “ гэжээ.

Мөн тэрээр уг албан бичгээрээ дамжуулан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг чуулгандаа суухыг урьсан байна. Бичигт “Монгол Улсын Их хурлын тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан бүрэн эрх, үүргээ хэрэгжүүлж, цаашид нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд оролцож байхыг зөвлөж байна” гэсэн байна.
Ийн УИХ-ын дарга М.Энхболд шаардлагын хугацаанд амжуулан хариуг өгчээ. Дээрх хариунаас харахад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн шаардлагыг хангасан байна. Хамгийн гол нь хэн нэг гишүүн УИХ-ын дарга М.Энхболд гэдэг хүнийг уучлалт гуйлгаж, “60 тэрбум”-ын хэргийг сэргээхэд нөлөөлсөн, аль эсвэл ээлжит бус чуулганыг зарлуулахаар зүтгэж, цаадах нь энэ шаардлагыг биелүүлж байгаа нь сонин биш. Монгол Улсад шударга ёсны салхи сэвэлзэх “цонхыг нээсэн” нь хамгийн том амжилт гэж болно. Ингэхээр цаашид Монгол Улсад шударга ёс ярьдаг, түүнийг хэрэгжүүлдэг жишиг тогтох учиртай билээ.

Х.Хулан


URL:

Нэр: hi Огноо: 21 August 2018

ahin hergig sahlgahr bolb ni mash sn hereg uls turiin luuharuudig shiitgeh heregte

Нэр: zochin Огноо: 21 August 2018

ingej zorigtoi dugarsn hun bhgu shuu.Udahgu Enhbold bhgu bolood ajlaa ognooo.Amjilt Oyunerdenee

Нэр: zochin Огноо: 21 August 2018

УИХ-ын гишүүн гэдэг бол ард түмний төлөөлөл болж байгаа хүн, хувь хүний засаглал биш хуулийн засаглал шударга байж ард түмний мөнгийг хувь хүн буюу төрд байгаа хэдэн хүн идэж өргөн уудам газар нутагтай, цөөн хүнтэй, баялаг орны хүмүүс ядуу амьдраж байгаа энэ цаг үед зоригтой дугарч ялзарсан энэ нийгмийг өөрчилөх хэрэгтэй. Зөв дугарч тэмцэж байгаа нэгнээ сайтарч дэмжиж. буруу хатуу, зөвд зөөлөн монгол ухаанаар хандах хэрэгтэй.

Нэр: nomin Огноо: 21 August 2018

Ard tumen bid bugd tanii ard bgaaa shuu amjilt. Tsaashdaa ihiig hiij buteegeerei

Нэр: зочин Огноо: 21 August 2018

уг нь ардчилал биш ардчиллыг төлөөөлөж байгаа манай өнөөдөрийн нөхдүүд гэж ойлгох нь зөв байх тэгээд ч зөвхөн та +би тэнцүү ард түмэн биш нийгмийн хөгжил өөрийн жамаар явна замын нохдын хуцхыг сонсохгүй агуу коммунизм бид амьдарч үзсэн тэр үед коммуннунмзм ард түмнийг хохироож байна гэж бичэх битгий хэл өодох эрх байхдаггүй байсан шүү одоо та энгиж бичсэнийхээ төлөө зөвхөн ардчиллын авч ирсэн эрхээ эдлэж байгаа гэдгээ бүү март Ийм эрхгүй түвд хүн өдөр бүр зулын гол болон шатаж ,уйгар үндэстэн шоронд хатаж , өвөр монгол хүний хүүхийг сургуулиас нь хөөж байна яг хажуудханд чинь Путинг шүүмжилсэн Немцовыг кремлээс нэг км т буудаж байна нүдээ нээ залуу минь Таныг хэн ч буудахгүй , шоронд хийхгүй ,та зулын гол болох шаардлага байхгүй энэ агуу эрх чөлөөг таны үе мэдэхгүй мэдрэхгүйн харамсал даа

Нэр: зочин Огноо: 21 August 2018

Манай дарга уучлалт биш харамсал илэрхийлсэн юм шүү Зөвөөр ойлгоорой Хуулийн байгуулгаар уучлалт гуйх үндэслэл байхгүйг батласан Хамарсал илэрхийлсэн шалтгаан нь өөрийгөө буруу ойлгосон хүүхдэд аядуу зөөлөн хандсан хэрэг Эс тэгвэл Майкл Корлено шиг энэ гуталд нэг чулуу орчихлоо гэдэгтээ хүрвэл дэмий Илэрхийлсэн хэлбэр нь ямар агуу юм бэ? Бууртай ,сууртай .зангарагтай Мөн намын хянан шалгах хороонд чиглэл өгсөн утгыг нь хардаа естой бурхан дипломат гэж энэ шүү дээ Гаднаа будагтай дотроо хутагтай даанч тэд ойлгох түвшиний улс мөн үү Манай даргын очиж золгох хэмжээнд очоогүй улстай юу ярих юм Монгол улс их хувьтай юм даа Ийм том сэхээтэн биднийг хаялгуй хажууд минь нөмөр түшиг болоод байж байх гэж Төрийн хар хүний эрэмбэ ,сэтгэлгүй бол уг нь гадаадад очоод хэвтэх нь өөрт хэрэгтэй даанч бидний хувь заяа цаана өөр юм даа Төрий минь сүлд даргыг маань ивээг

Нэр: иргэн Огноо: 22 August 2018

би бусдын адил жирийн нэг л иргэн . Улс орон хөгжлийн доройтолд орсон ард олон туйлдаад үхэх нь гэх зэрэг амтгүй дүгнэлтэд бүрэн итгэдэггүй. Эх орон маань дэлхийн жишгээр урагшилж хөгжиж амьдрал сайжрах төлөвтэй байдаг гэдэгт итгэдэг. Улс орноо өдийг хүртэл сайн муу ч авч яваа төрийн өндөрлөгүүдийг хүндэлдэг, бидний л сонгосон сонголт. Харин ч улсын мөнгийг идээгүй тулхтай , түшигтэй олон жил чадлаараа төрд зүтгэсэн ажилсаг хүмүүсийн нэг бол м. Энхболд дарга. Түүнд дарга хүний маш олон хүнлэг сайн чанарууд бий . Энэ тэнэг бөгөөд бүх улс төрийн хүчин , ул с төрчид мэддэг ойлгодог намын санхүүжилт нэрээр 27 жил албан тушаал өгч авалцаж байсан болон авалцах сонирхолтой , хойшид ч бэлэг нэрээр үргэлжлэх магадлалтай мөн ардчилсан нэртэй орнууд мөн л ашигладаг Зодовийн бүтээлийг нэг мөсөн жигшиж , нийтээрээ энэ асуудлыг хамтдаа хүлээн зөвшөөрч ганц Энхболд даргаар оролдохоо зогсоомоор байна.Бас эв нэгдэлтэй байж цаг алдахгүй эх орноо хөгжүүлмээр байна.

Нэр: Miguelsledo Огноо: 6 March 2020

Regards. Useful information.

Нэр: Miguelsledo Огноо: 6 March 2020

Thank you. Quite a lot of knowledge.

Нэр: Miguelsledo Огноо: 7 March 2020

Awesome data, Regards.

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

Many thanks, I like this!

Нэр: Miguelsledo Огноо: 8 March 2020

Thank you, I value this!

Сэтгэгдэл бичих