Даварсан хужаа нар иргэдийг эхлээд залилж, дараа нь сүрдүүлж байна
Өмнөд хөршийнхөн манай улсад яаж дураараа дургиж байгааг хэн хүнгүй л харж байгаа. Зөвхөн хятадууд гэлтгүй гадныхан Монголд дэндүү даварч байна.
Харамсалтай нь энэ бүхнийг бид харж суухаас хэтрэхгүй нь. Төрийн цагдаа нь хүртэл гадныхнаас айх жишээтэй. “Дөрвөн хятад нэг монголыг нийлээд зодлоо”, “Сүх заазуур барьсан хятад эр олон монголчуудыг гэмтээжээ”, “Хятад эр дөрвөн настай монгол хүүгийн аминд хүрчээ” гэх мэтчилэн мэдээллүүд гарсаар л байна. Тэр ч бүү хэл, хятад үсчин Монгол эмэгтэйн үсийг зумлаж, зодож байхад бид юу ч хийж чадахгүй байна. Энэ бүхэн Монгол хүний үнэ цэн газар дор орсныг, эсрэгээрээ эх оронд минь ирсэн хятад иргэд дэндүү даварсныг гэрчлэх биз ээ.
Манай улсад дур зогоороо аашилж байгаан хамгийн ойрын жишээ бол “Нягт хөөс” хэмээх нэртэй компани юм. Тус компани барилгын бизнес эрхэлдэг хүмүүсийг удаа дараа хулхидсан тухай бичлэг байна. Тус бичлэгт “Нягт хөөс” хэмээх компани 20-ын хөөс хэмээн иргэдэд 12.9-ын хөөс зарж байсан нь тогтоогджээ. Үүний улмаас нэг иргэн 37 сая төгрөгийн өрөнд орсон байна. Учир нь түүний барьж буй барилга 20-ын хөөсөөр дулаалга хийх ёстой байсан аж. Ингээд тус компаниас дулаалгын хөөсөө авчээ. Гэсэн хэдий ч МХЕГ-аас 20-ын хөөс биш гэж үзсэний улмаас тухайн иргэн хохирогч болжээ. Хохирсон иргэн “Нягт хөөс” компанид материалыг нь буцааж өгөөд мөнгөө буцааж авахыг шаардтал тус компанийн захирлын эхнэр гэх эмэгтэй хайч барьж дайран, цагдаагаа дууд хэмээн сүрдүүлжээ.
Түүнчлэн “Нягт хөөс” компанийг хулхи бүтээгдэхүүн зардаг гэдгийг мэдээгүй бас нэгэн иргэн энэхүү явдлыг мэдсэн даруйдаа материал авалгүй мөнгөө буцааж авахыг шаардтал мөнгө байхгүй хэмээн иргэдийн өөдөөс орилсон ажээ. Тус иргэн ердөө 15 минутын өмнө л мөнгөө “Нягт хөөс” компанийн захирал гэх эмэгтэйд өгсөн боловч тэрбээр мөн л мөнгө байхгүй, дансанд байна хэмээн чирэгдэл учруулсан байна.
Үүнээс үзэхэд иргэдийг хуулийн мэдлэггүйгээр нь далимдуулж эхлээд луйвардаж, дараа нь цагдаагийн байгууллагын нэрийг барьж иргэдийг сүрдүүлэх үйл ажиллагаа явуулдаг бололтой. Гэвч техник технолги, мэдээллийн эрэн зуунд амьдарч байгаа монголчууд тэдэнд тийм ч амархан луйвардуулчихгүй хуультай орон гэдгийг харуулах цаг болжээ.
Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр хууль хүчний байгууллагыг худалдаад авчихсан байж болзошгүй энэ мэт даварсан хужаа нар монголчууд биднийг эх нутаг дээр минь дээрэлхэх болжээ. Даварсаар, даварсаар дагвын оронд гэгчээр дур зоргоороо аашилж байгаа хятад иргэдэд дахиж орж ирэхгүй болгох хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй байна.
Мөн хятад иргэдийг Монголд алба ажлаар хангах, улмаар суурьшуулах шаардлагыг сайжруулмаар байна. Эсрэгээрээ эх орондоо хөдөлмөрийн үнэлэмжээ алдаж байгаа монгол залуус арга ядахдаа Солонгосын виз мөрөөдөл нь болоод сууж байна. Ийм байж болох уу. Эх орныхоо ирээдүйг, энэ Монголынхоо хойчийг гэсэн сэтгэлтэй хэн бүхэн монголчуудаа дэмжих ёстой бус уу.
http://dorgio.mn/g/92813
URL: