МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатар “Энканто таун”-д 400 сая төгрөгөөр байр авчээ

5b7a481a217e03.34506985АТГ-аас МИАТ компанийн дэд захирал Н.Энхбаатарыг өнгөрсөн долдугаар сарын 23-нд  баривчилж, шүүхээс  30 хоног цагдан хорих арга хэмжээ авсан. Түүнийг ийнхүү баривчлагдах болсон шалтгаан нь албан тушаалын наймаагаар 600 сая төгрөг босгосон тухай олон нийтйин цахим сүлжээнд хөврөх болсон.

Учир нь тэрбээр уг албан тушаалд томилогдоод удаагүй байхдаа 400 сая төгрөгөөр “Энканто таунд” байр, багагүй үнээр автомашины зогсоол авсан гэдгийг “өнөөдөр” сонинд мэдээлжээ. Ингэхдээ төлбөрөө бэлэн мөнгөөр хийсэн аж. Мөн “Таван богд”-оос 2018 оны “Ланд круйзер-200” маркийн автомашин 160 сая төгрөгөөр авсан бөгөөд эдгээр хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй өдий хүрсэн нь АТГ-ынхны хяналт шалгалтын гадуур өнгөрөөгүй юм байна.

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=12050


URL:

Нэр: Зочин Огноо: 21 August 2018

Ямар эвгүй, муухай царайтай амьтан бэ

Сэтгэгдэл бичих