Хүмүүсийн тоохгүй өнгөрдөг хорт хавдрын аюултай шинж тэмдгүүд

941.Ханиалгах
Мэдээж ханиах шинж тэмдэг бүхэн хавдар байна гэж үгүй. Гэвч олон хоногоор ханиалгах, цустай болон цэр ихтэй ханиах, улаан хоолой шархлах зэргүүд нь уушигны өвчлөл, цаашлаад хорт хавдар байх эрсдэлтэй гэнэ. Тиймээс юун түрүүнд рентген гэрэлд цээжээ харуулах, мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

2.Гэдэс өвдөх
Гэдэс хатгуулж өвдөх, маш ихээр зовиурлах нь хавдрын эрсдэл байх магадлалтай. Хэвлий орчим халуу дүүгэж, хөөсөн мэт томрох, зангирч өвдөх нь бүдүүн гэдэсний шархлаа, эсвэл хэвлийн хавдар байх эрсдэлтэй ажээ. Өвчин нэмэгдэх, ямарваа өвчин намдаах эмэнд дарагдахгүй, зовиур ихэсвэл яаралтай эмчид хандаарай.

3.Давсаг сулрах, хатгуулах
Ялангуяа охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүдийн хувьд доороосоо даарч хөрөх, чийгтэй орчинд удаан ажиллах, эсвэл үрэвслийн улмаас ийнхүү давсгаар хатгуулах, шээс ойр ойрхон хүрэх шинжүүд илэрдэг. Яваандаа хүндэрсэн үед цус, идээ бээр гарч болно. Энэ нь бидний ярьдгаар “цистит” буюу давсагны үрэвсэл юм. Харин толгой өвдөх, давсаг, нуруугаар нэвт өвдөх зэрэг нь хавдрын эхний шинж тэмдэг байж болно.

4.Нуруу чилэх
Нуруу, ууцаар хөших, хөндүүрлэх нь ихэвчлэн суугаа ажил хийх, хүнд зүйл өргөх, эмэгтэйчүүдэд сарын тэмдгийн үеэр түгээмэл ажиглагддаг. Мөн нурууны бэртэл, гэмтлийн дараа өвдөж болно. Гэвч өвдөлт хүчтэй, зовиур ихтэй, тэрчлэн алхах, явахад хүндрэлтэй болж эхлэвэл хавдрын шинж байж болох юм.

5.Мэнгэ нэмэгдэх
Биед мэнгэ ихээр нэмэгдэх, толботох нь цусны өвчин, мөн уушиг, цээжний хэвлийн гэмтлээс үүдэлтэй байж болно. Мөн цусны бүлэгнэлээс ч үүсч болдог. Бие дээр гарсан мэнгийг хамаагүй авах, оролдох нь аюултай. Мөн бие дээр үүссэн зарим мэнгэ нь хавдрын шинж байх эрсдэлтэй байна.

6.Шархлах, яр гарах
Бие дээр үүссэн, гарсан яр шархлаа нь аливаа хорыг эсэргүүцэж гарах магадлалтай. Мөн вирус, бактерын гаралтай ч байж болно. Үүнийг нарийн тогтоохын тулд та мэргэжлийн эмчид яаралтай хандах хэрэгтэй. Энэ нь таныг элдэв өвчлөлөөс хамгаалах гүүр болж өгнө.

7.Хамраас цус гарах
Хамраас цус гарах нь хэд хэдэн шалтгаантай. Ихэвчлэн халуудах, халууцахаас үүсэлтэй. Гэвч ийнхүү үргэлж цус алдах нь хавдрын өндөр эрсдэлтэй байж болно. Тиймээс эмчийн хяналтанд байж, нарийн шинжилгээ өгөх нь чухал.

8.Жин алдах, турах
Охид бүсгүйчүүд жин хасах болон жингээ барихад маш анхаардаг. Гэвч гэнэт их хэмжээгээр жин хаях, алдах нь эрүүл мэндийн шалтгаантай байж болно. Удаанаар, бага багаар жин хасахыг хамгийн эрүүл арга хэмээн үздэг. Тиймээс хэрвээ та ийнхүү ихээр жин хасвал эмчид яаралтай хандах хэрэгтэй.

9.Бие чилж, хөндүүрлэх
Биеийн хэсгүүд маш ихээр хөндүүрлэх, ялангуяа бүсгүйчүүдийн хөх орчмоор хөндүүрлэж, шүүсэрхэг зүйл гарах, дотор нь бүхэл зүйл мэдрэгдэж байвал энэ нь хөхний хавдрын шинж юм. Мөн бие маш ихээр хөндүүрлэх, энд тэнд булдруу үүсэж хавдах нь булчирхайн хавдар байх эрсдэлтэй.

10.Хоолой өвдөх
Хэрвээ та тамхи татдаг муу зуршилтай бол улаан хоолойн хорт хавдартай байх өндөр эрсдэлтэй юм. Тиймээс эмчийн хяналтанд тогтмол орж, муу зуршлаасаа салах хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих