ГАЗ ДЭЛБЭРСНИЙ УЛМААС ДӨРВӨН ХҮН ГЭМТЖЭЭ

olloo_mn_1534488381_газНалайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр 19.30 цагийн үед ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрч хүмүүс түлэгдсэн золгүй хэрэг гарчээ.

Тодруулбал, 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас тус тоотын гурван өрөө байранд оршин суугч 23-29 насны хоёр эрэгтэй болон хоёр настай охин түлэгджээ.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр түлэгдсэн хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн  эмнэлэгт хүргэсэн байна.

Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарчээ.


URL:

Сэтгэгдэл бичих