Ослын улмаас машин шатаж жолооч нь амиа алджээ

461ldgre0c2i9vf4qsi3vah9ulНийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “Гранд вилла” хотхоны хойд талд авто замын зорчих хэсэгт зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан, автомашин шатаж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө буюу наймдугаар сарын 17-ны 03:13 цагт иржээ. Уг дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид очиход ослын улмаас “Импреза” загварын суудлын автомашины жолооч иргэн Д /32 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байжээ.

“Импреза” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хайландер“ загварын суудлын автомашиныг мөргөж, “Импреза” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг галынхан 5 минут ажиллаж унтраасан байна. Нэмэлтээр нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 1 автомашинтай 03:26 цагт очиж ажиллаж, нас барсан иргэнийг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

http://undesten.mn/63158.html


URL:

Сэтгэгдэл бичих