Сагсан бөмбөгийн хөгжлийг дэгээдсэн Спортын сайд Цогзолмаа, БТСГ-н дарга Ц. Шаравжамц, хуурамч ерөнхийлөгч Б.Тамир!

Монголын сагсан бөмбөгийн тамирчид сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлээд байгаа ч энэ салбарт хоёр нэртэй холбоо үйл ажиллагаагаа явуулан хоорондоо маргаантай байдаг. 

Үүнд Монголын сагсан бөмбөгийн холбоо  /МСБХ/ болон Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо /МҮСБХ/ гэсэн холбоод багтаж байгаа юм. МҮСБХ-ны талаас Индонези улсад болж буй Азийн наадамд оролцож байгаа шигшээ багийн сонгон шалгаруулалтын талаар ийм тайлбар хүргүүлсэнийг уншигч та бүхэнд хүргэж байна. 

563f3b1c800143c5ab232f9dcc5426a5

Монгол хүн бүр Монгол Улсаа төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож буй баг тамирчдаа өндөр амжилт гаргаж сайн оролцохыг хүсэн дэмждэг.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Үндэсний шигшээ баг сонгон шалгаруулах, Азийн наадамд оролцох талаар болж өрнөсөн үйл явдлуудыг МСБХ-ны хуурамч Ерөнхийлөгч Б. Тамир нь МҮСБХ-г саад болж байна гэсэн утга бүхий худал мэдээлэл олон удаа цацаж байна.

Бид Үндэсний шигшээ баг, тамирчдаа амжилтыг л хүсч, багаа хэрхэн хүчтэй болгох тал дээр саналаа хэлж байсан болохоос олон нийтэд энэ худал мэдээллүүдийн талаар хариулт хэлэлгүй өдийг хүрлээ.
Одоо зарим тайлбаруудыг хэлэхгүй бол МСБХ-ны хуурамч Ерөнхийлөгч Б. Тамир худал мэдээллийг хэтрүүлж байна.

Үндэсний шигшээ багийн тоглогчдын сонгон шалгаруулалт, бэлтгэлийг 100% БСШУСЯ сайд Цогзолмаа, БТСГ-ын дарга Ц. Шаравжамц, МСБХ-ны хуурамч Ерөнхийлөгч Б. Тамир сонгосон гэдгийг албан ёсоор мэдэгдье!!!

Амжилт ялалт, ГАВЬЯАГ тэд хүртэж, алдаа дутагдал байвал тэд ХАРИУЦЛАГА хүлээх ёстой.

Учир нь Үндэсний 5×5 шигшээ багт Э. Дөлгөөн, Д. Дэлгэрням, Г. Цэнгүүнбаяр, Э. Цэрэнбаатар, ОУХМ Г. Баттөр, О. Энхбаатар, Ц. Отгонжаргал, Б. Батзолбоо зэрэг тамирчид оролцох бүрэн боломжтой байсан. Оролцох ч хүсэлтэй байсан, үүнийгээ МҮОХ дээр болсон хурал дээр илэрхийлсэн. Үүнийг 3х3 төрөлдөө ор гэх мэт шалтгаанууд хэлж болиулсан.

Үндэсний шигшээ багийн бэлтгэлд очсон дээрх тамирчдыг БСШУСЯ сайд Цогзолмаа түүний харьяа байгууллага БТСГ-ын дарга Ц. Шаравжамц, МСБХ-ны хуурамч Ерөнхийлөгч Б. Тамир нар өөрсдийн сонгосон бүрэлдэхүүнээр Азийн наадамд оролцоно, бид нарт тайван бэлтгэлээ хийх нөхцөлөөр ханга хэмээн хэлж бэлтгэлийн заалнаас гарган хаалгаа хаасан.

Үүнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчид ямар ч буруугүй. Учир нь дасгалжуулагчид тамирчдаа сонгоогүй. Дарга нарын шигшээ багийг сонгож томилдог гаж тогтолцоо. Ямар ч тамирчин шигшээ багтаа сонгогдон, бэлтгэлээ сайн хийн шилдэг тоглолтоо үзүүлэхийг л зорьдог бол дасгалжуулагчид амжилт ялалт байгуулах арга ухааныг сийлж, оюунаа чилээж, хөдөлмөрлөж байдаг. Иймд ямар ч шигшээ баг байсан бид дэмжих л болно. Харин буруу менежмент хийж буй дарга нартай үзэлцэх болно.

Мөн Үндэсний шигшээ багийн тамирчдын хамгийн том бэлтгэл бол дотоодын лигийн тэмцээний өрсөлдөөн, лигийн чанар байдаг. Сүүлийн 2 жил Дээд лиг нэртэй СТО-нд зохион байгуулагдсан лиг ямархуу түвшинд явагдсаныг үзэгчид бүгд мэднэ. Манай тамирчдын гол бэлтгэлд нөлөөлж, өндөр зэрэглэлд байсан тамирчдын түвшин унагаах гол шалтгаан болсон. Энэ бол тамирчид дасгалжуулагчдын буруу биш! Ийм түвшний дотоодын лигийн тэмцээндээ өрсөлдсөн тамирчдаас амжилт нэхэх эрх хэнд ч байхгүй. Тамирчид бүх сэтгэл зүрхээ зориулан ялалтын төлөө талбайд өрсөлдөж байна.

Холбооны буруу бодлого, МЕНЕЖМЕНТИЙН алдаа, Б. Тамир, Ц. Шаравжамцын алдаа!
Хүч дорой хүн, залуу тамирчдыг айлгаж, сүрдүүлж зодож, бэртээж, сэтгэл зүйн дарамт үзүүлдэг Б. Тамир боль!
МСБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Б. Дашдорж буюу хадам аавынхаа МСБХ-ны нэрийг барьж мөнгө идэж завшсан, СБД Цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж буй хэргээ нуун дарагдуулахаар улайрч, сагсан бөмбөгчдийг хэрэлдүүлж, Монголын сагсан бөмбөгөөр тоглож буй хүргэн хүү Б. Тамир боль! Үнэн дүр нь ердөө л энэ.

МҮСБХ нь Үндэсний Супер лигийг зохион байгуулахдаа дотоодын өрсөлдөөнийг хүчтэй болгох зорилго тавьсан.

Энэ ч үүднээс О. Баярцогт мэтийн нэг багийн дор олон шилдэг тоглогчдыг манай багт тогловол Үндэсний шигшээ багт авна гэж шигшээ багаар далайлган цуглуулж өөрийн клубын амжилтыг л бодож нийт сагсан бөмбөгийн хөгжлийг зогсоож байсан хүмүүсийн дургүйг их хүргэсэн.

Харин багуудын өрсөлдөөнт, жигд байдлыг үзэгч дэмжигчид үүнийг дэмжиж, өрсөлдөөнтэй жинхэнэ лиг шиг лигийн тоглолтуудыг үзэж байсан.

Үндэсний Супер лигийн оргил жил нь 12 баг (Оюутны лигийн 1 ч баггүй шүү) 33 гадны легионер тамирчид ирж тоглож байлаа. Лос Анжелес Лэйкэрсийн гарааны холбон тоглогч Смүш Паркер Монголд тоглож, олон НБА-д тоглож байсан залуус, НСАА-гийн шилдэг тоглогчид Монголын лигт тоглож, Монгол залуус тэдэнтэй өрсөлдөж бэлтгэлээ ханган ур чадвараа ахиулсан. Үндсэн бэлтгэлээ Үндэсний супер лигт 7 сарын турш өндөр түвшинд чивчиртэл хангасан Монгол Улсын Үндэсний шигшээ баг Инчёны Азийн наадмын шилдэг 8д шалгарч байлаа.

Инчёны наадамд оролцсон багийн 60% нь 2012 онд Дэлхийн бага Олимп Казаний Универсиад их наадамд оролцож Дэлхийн томчуудтай өрсөлдөж ихээхэн туршлага, өөртөө итгэх итгэлийг олж авсныг онцольё! Өдийг хүртэл МҮСБХ нь төрөөс нэг ч төгрөгний дэмжлэг аваагүй зөвхөн өөрсдийн менежментээр сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлж байгагааа ам бардам хэлнэ. Казаний Универсиад их наадамд эрэгтэй, эмэгтэй шигшээ багийнхаа бүх зардлыг нь даагаад 120 гаруй сая төгрөгний зардалыг шийдвэрлэж чадаж байлаа.

2015 онд анх удаа Монгол Улсын 2-р шигшээ багтай болж, Тайваний олон улсын тэмцээнд оролцуулж байлаа.
Гэтэл 4 жил Үндэсний шигшээ багаа Олон улсын тэмцээнд оролцуулж чаддаггүй, өөрсдийгөө ФИБА-гийн албан ёсны холбоо гэж олон жил цээжээ үргэлж дэлддэг хуурамч ерөнхийлөгч Б. Тамир та өөрөөсөө ичээрэй. Үүнд бас хариулт шаардаж байна.
Сэтгэлтэй зүтгэлтэй нь багаа явуулдаг юм шүү. Үндэсний 2-р шигшээ багаа хүртэл Олон улсын тэмцээнд оролцуулж, одоо 3х3 төрлөө ФИБА-гийн тэмцээнд оролцуулж чадаад байгаа шүү.

5х5 Үндэсний шигшээ багаа олон улсын тэмцээнд оролцуулах чин хүсэл эрмэлзэлтэй байдаг ба олон улсын түвшинд МСБХ-ны хууль ёсны Ерөнхийлөгч Б. Цэвэрбал, Ерөнхий нарийн бичгийн дарга Б. Дамба нартай цаашид нягт хамтран ажиллах болно.

Сагсан бөмбөгийг хэн нь ашиг сонирхолынхоо төлөө төржүүлж байсныг цаг хугацаа харуулсан. МҮСБХ-г АН-ынх, бид МАН-ынх шүү гэж хагаруулдуулсаар сагсан бөмбөгөө худалдан БТСГ-ын дарга болсон хүн нь хуурамч МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц. Шаравжамц.

Аль ч намын үед МҮСБХ-ноос нэг ч Төрийн дарга томилогдох байтугай, сонгуулийн сурталчилгаанд явсан хүн байхгүй. Сагсан бөмбөгийн спортынхоо төлөө л ажиллаж байна.

Ц. Шаравжамц дарга болонтуугаа МҮСБХ-г ордноос хөөж гаргалаа гээд их баярлаад хадам аавынхаа булхайг нуух, даалгавар авсан Б. Тамир найзтайгаа Дээд лиг нэртэй жонхуу лиг хийж Монголын сагсан бөмбөгийг унагаж байхад чинь 3х3 төрлөөр Дэлхийн аваргад өрсөлдөөд, одоо Олимпод оролцох зорилготой хөдөлмөрлөж явна, та нарын хамгийн их муулдаг залуус.
Үнэндээ сагсан бөмбөгийн ууган гавьяат маань сагсан бөмбөгчидөө Спортын ордноос нь хөөж орхисон! Монголын сагсан бөмбөгийг зөвхөн Дээд лиг гэж үздэг нь хамгийн том эндүүрэл. Бусад сагсан бөмбөгчдийн эрх ашиг уланд гишгэгдэж Монголын сагс гудманд гаргасан.

Одоо та бүхнээс Монголын нийт сагсан бөмбөг сонирхогчид нэг зүйл хүсч байна, сагсан бөмбөгийн хөгжилд ГАЙ БОЛОХООР ЗАЙ БОЛ!

http://dorgio.mn/p/92736


URL:

Сэтгэгдэл бичих