Сурвалжлага: Төв цэвэрлэх байгууламжийн лагийг боловсруулж, 600 шуудай бордоо гарган авчээ

15344297385b758a2af2339Төв цэвэрлэх байгууламжийн үнэр байсхийгээд л нийслэл даяар үнэртэж, иргэдийн бухимдлыг төрүүлж, Засгийн газрын “толгойны өвчин” болдог. Энэ нь өмхий үнэр гаргахаас гадна байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байгаа учир иргэд Засгийн газраас Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг цэгцлэхийг шаардаж, шахсаар ирсэн юм.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн тэргүүлж буй Засгийн газрынхаа үйл ажиллагааны хөтөлбөрт Төв цэвэрлэх байгууламжийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх, лагийн үнэрийг дарах, халдваргүйжүүлэн, иргэдийн эрүүл аюулгүй орчин амьдрах нөхцлийг хангах зорилт тавьсан байдаг.

Улмаар өнгөрсөн гуравдугаар сард Барилга хот байгуулалтын сайд Х.Баделханд Төв цэвэрлэх байгууламжийн лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх, хатаах, шатаах технологи бүхий тоног төхөөрөмжийг хоёрдугаар улиралд багтаан худалдан авч, суурилуулж эхлэхийг Барилга, хот даалгасан юм.

Энэ дагуу Барилга хот байгуулалтын сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалт явуулж, лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх ажлыг гүйцэтгэх компаниудыг сонгож үүрэг даалгавар өгсөн. Харин өнөөдөр Төв цэвэрлэх байгууламж дээр ажиллан, гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа “Хийрэв” ХХК, “Эко тайхи” ХХК, “Ховд тул” ХХК нарын удирдлага, ажилчидтай уулзан, ажлын явц байдалтай танилцлаа.

Цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбай дахь өдөр тутамд гарах үнэрийг дарах ажлыг Монго эрдэмтэний гарган авсан гумины бодисыг ашиглан, 3000тн орчим гумины бордоог 111500 м2 талбайд шүршэн цацаж, 15-25 см зузаантай үе үүсгэн ялзралыг зогсоож үнэр дарах арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

Харин “Эко тайхи” ХХК нь цэвэрлэх байгууламжийн лагийн талбай, хуримтлагдсан лагийн талбайн өдөр тутамд гарах үнэрийг бактери ашиглан бордоо үйлдвэрлэх ажлыг гүйцэтгэж, харин Ховд тул” ХХК нь лагийн талбай дахь үнэрийг дарах, биологийн бүтээгдэхүүн ашиглан хар шороон хөрс бий болгох ажил зэргийг тус тус хийж гүйцэтгээд байгаа талаар танилцуулж байсан юм.

ОХУ-д үйлдвэрлэсэн биологийн бүтээгдэхүүнийг Монгол эрдэмтэний аргачлалаар лаг хатаах талбайн картын 13220 м2 талбайн үнэр дарах, хуримтлагдсан 26196 м лагийг боловсруулж хар шороон хөрс болгохоор ажиллаж байна. Лагийг нуруулдан үнэргүйжүүлэх бактери бүхий уусмал цацан, хэт ягаан туяанаас хамгаалсан плёнкоор хучиж компостлон темпуратурыг өсгөх, хяналтын шрупуудыг ухаж илүүдэл усны түвшинг хянан илүүдэл усыг зайлуулж хатаах арга хэмжээ авч, 5000 млагийг картнаас суллан компостлон, 600 шуудай бордоог үйлдвэрлэн савлаад байгаа талаар тайлагнаад байна.

Сайд Х.Баделхан лагийн үнэр эрс буурсаныг сайшааж, дараа дараагийн шат, арга хэмжээг хариуцлагатай авч, мөн үнэрийн тархац багссан талаархи чанарын хяналт шалгалтыг нарийвчлан хийлгүүлж, энэ талаархи үнэн зөв мэдээллийг иргэд, олон нийтэд цаг тухай бүрт өгч байх талаар даалгасан юм.

Мөн БНХАУ-ын засгийн газрын хөнгөлттэй зээлээр барих ажлыг гарын үсэг зурж эцэслэсэн тул 2020 он гэхэд цэвэрлэх байгууламж баригдсан байх талаар дурдлаа.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих