Үнэнч шударга зангаараа Монгол жолооч нарт танил болоод буй “Starboy”
Өнөөдөр Монголын нийгэмд бүхий л шатны хууль хүчний байгууллага хээл хахуульд идэгдэж, танил тал, мөнгөтэй нэгэнд үйлчилдэг учир энгийн ард иргэд ихээр хохирч буй дүр зураг өдөр бүр тохиолддог билээ.
Ажилдаа үнэнчээр хандаж, зөв шударга явсан нэг нь ард үлдэж арга заль ашиглан хууль бус явж буй нь дээш явдаг гэх ойлголт өнөөгийн нийгмийн тодотгол болжээ. Энэ ч утгаар үнэнч шударгаас илүүтэй худал хуурмагаар биеэ халхалж өрөөлийг бус өөрийг бодон өдөр хоногийг аргацаах залуус цөөнгүй байна.
Тэгвэл энэ их хар бараан дунд гэрэл нэмсэн нэгэн сайхан мэдээлэл хүргэе. Өөрийн хүлээсэн үүргээ үнэнчээр гүйцэтгэж хэн нэгэн эрх мэдэлтний танил тал, албан тушаал, эд мөнгөнд үл шунах СБД-ийн замын цагдаагийн байцаагч н.Одхүүгийн шударга байдал олон Монгол залууст ил болжээ. Монголын нийгэмд муу талаараа танигдаж олны танил болдог хэвшил тогтсон гэхэд болно. Харин энэ удаад өөрийн сайн талаараа нийгэмд үлгэр дуурайл үзүүлж буй н.Одхүү байцаагчид талархах нь зүйтэй биз ээ.
Түүн шиг ажилдаа чин үнэнчээр зүтгэх албан хаагчид олон болсон цагт нийгмийн тогтолцоо эрүүлжиж Монгол улс минь хөгжлийн гарцаа нээх нь дамжиггүй. Монгол залууст үнэнч шударга байдлаараа танил болоод буй түүний тухай жолооч нарын хошигнолоос…
www.Seen.mn
URL: