25 настай ч хүүхдээрээ төрхтэй залуу

Генийн маш ховор өвчний улмаас Томас Надолски гэх 25 настай залуугийн амьдрал түүнд хар дарсан зүүд шиг л байдаг болжээ. Учир юу гэвэл түүний төрх нас ахисан ч хүүхэд шиг хэвээрээ байдаг гэнэ. Царай төрх нь хүүхдээрээ хэдий ч түүний бие эрхтэн яс, булчин гээд бүхэлдээ янгинан өвддөг аж.

Үеийн залуус шигээ харагдахыг хүсдэг тэрбээр өдөр бүр толинд хүүхэд шиг царайгаа харахаас дургүй нь хүрдэг болжээ. Үүнээс гадна хамаатан садангууд нь түүнтэй бяцхан хүү шиг харьцдаг тул энэ нь Томасыг улам бухимдуулдаг гэнэ.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7

URL:

Сэтгэгдэл бичих