300 гаруй охидтой байнга чатлаж, нүцгэн зургийг нь цуглуулдаг залууг илрүүлжээ
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид өчигдөр Фэйсбүүк орчинд хуурамч хаягаар олон тооны насанд хүрээгүй охидтой харилцаж, хуурч мэхлэх замаар нүцгэн зургийг нь авдаг этгээдийг илрүүлэн шалгалтын ажиллагааг хийж эхэлжээ.
Уг этгээд нь фэйсбүүкийн “10-16насныхан”, “Хосоо олъё”, “Зугаатай залуус” гэх мэт олон гишүүнтэй группуудэд нэвтэрч, өөр хүний зураг, нэрийг ашиглан өөрийгөө 16 настай гэж бусдад танилцуулж 13-14 насны 300 орчим хүүхэдтэй тогтмол мессэж бичиж, харилцаж байсан ба дөрвөн хүүхдээс цээж нүцгэн зургийг нь авсан талаараа урьдчилсан байдлаар мэдүүлээд байна.
Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээд нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух хаягтай тодорхой эрхэлсэн ажил мэргэжилгүй 21 настай эрэгтэй ажээ. Одоогоор түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
URL: