Д.ЖИГЖИДНЯМАА: БИ АЖЛААСАА ЧӨЛӨӨЛӨГДӨХ ӨРГӨДЛӨӨ ӨГӨӨГҮЙ
УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа, орлогч дарга И.В.Милостных гамшигаас үүдсэн сэргээн босголтын ажлын талаар яг одоо мэдээлэл хийж байна.
Хүчтэй аадар борооны улмаас төмөр зам эвдэрч, суудлын галт тэрэг осолдсон асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамнаас гадна “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг хариуцлага хүлээх ёстой гэж олон нийт үзэж, шахаж шаардаж байгаа юм.
Харин салбарын сайд, дэд сайд нь ажлаа өгсөн бол УБТЗ-ын дарга Д.Жигжиднямааг хариуцлага хүлээж, ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө, өгөхгүй гэсэн мэдээлэл гарсаар байгаа юм.
Тэгвэл энэ мэдээлэлд тэрбээр тайлбар хийж байна. Тэрбээр “Осол гарсан газарт бусад албаныхантай хамтарч сэргээн босгох ажлыг гардан хийлээ. Өөрийнхөө ажлаасаа чөлөөлөгдөх, энэ их ажлыг хаяад явах сэтгэл байхгүй. Тийм учраас би ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Энэ осол хүний хүчин зүйлээс болоогүй тул хэн нэгэнд болон өөртэйгээ холбоотой хариуцлага яригдахгүй” гэв.
URL: