АНУ-ЫН ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ БАРРЕЛЬ НЕФТИЙН ҮНИЙГ 150 АМ. ДОЛЛАРТ ХҮРГЭЖ МЭДНЭ
Хөрөнгө оруулалтын сангууд нэг баррель нефтийн үнэ 150 долларт хүрч өснө гэж үзэж байна. Ираны эсрэг АНУ-ын авах ээлжит хориг арга хэмжээ үүний шалтгаан болж болох юм.
Ираны эрчим хүчний салбар, нефтийн гэрээ хэлцэл болон тус орны төв банкны гүйлгээг хөндөх Америкийн хориг арга хэмжээ арваннэгдүгээр сарын 5-нд хүчин төгөлдөр болох юм. Ингэснээр учирч болох алдагдал хоногт 1,3-аас 2 сая хүртэл баррельд хүрч мэднэ гэж сангуудын захирлууд үзэж байгааг хэвлэлд бичжээ.
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ираныг дэлхийн терроризмыг гол ивээгч хэмээн тодорхойлсон юм. “Америк энэ орноор ийм үйл ажиллагаагий нь зогсоолгохоор оролдож байгаа хэрэг” гэж тэр хэлжээ.
С.Инда
URL: