Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ

1gmccge4hnepc4rj9ooo3edtpu_bДорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Улаан толгой’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т/ уруйн үерт 2 хүн урссан тухай дуудлагыг 08.12-ны өдрийн 14:28 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газраас эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлжээ.

 

Эрэн хайх аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашин, 1 завьтай 150 км зам туулан 16:40 цагт очиж, Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, Цагдаагийн байгууллагын 5 алба хаагч 1  автомашин, нийт 15 алба хаагч, 3 техник хэрэгсэлтэйгээр 30 км замыг туулан 15:50 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллан Хэнтий аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн харьяат иргэн Э /37 настай, эмэгтэй/, иргэн Н /50 настай, эмэгтэй/ нарын цогцсыг голын уснаас гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих