ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ЕСӨН САРТАЙ ОХИН ДӨРӨВ ХОНОГ ХАЛУУРЧ БАЙГААД ЭНДЭВ

olloo_mn_1534236437_b7949e4f08267433greatБаянзүрх дүүргийн түргэн тусламжийн төвд өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр есөн сартай хүүхэд вакцин хийлгэсний дараа дөрөв  хоног өндөр тунгаар халуурч улмаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Эх сурвалжийн хэлж буйгаар хүүхдийн ээж охиноо вакцин хийлгэсний дараа халуурч эхлэхэд нь тус дүүргийн эмнэлэгт үзүүлсэн боловч эмч нар эмчилгээ бичиж өгөлгүй вакцинаас болж халуурч байгаа юм гээд халуун бууруулах тариа хийж өгөөд, халуун бууруулах лаа хийхийг зөвлөжээ.

Гэтэл нөгөөдөр нь охины биеийн байдал эрс муудаж эхэлсэн бөгөөд ар гэрийнхэн нь сандралдан тус дүүргийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нар шоконд орсон байна гэсэн хариуг хэлсэн байна.

Бүр охины бие муудаад түргэн тусламж дуудахад түргэнийхэн дүүргийн эмнэлэгтээ үзүүл гэж загнажээ.

Улмаар охиныг ээжтэй нь уулзуулалгүй дөрвөн цаг эмчилгээ хийсний эцэст охин эндсэн харамсалтай хэрэг гарсан аж. Одоогоор эл хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа ч охины ар гэрийнхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байгаа гэнэ.

О.Сайхан


URL:

Нэр: Иргэн Огноо: 15 August 2018

ШАТ ШАТАНД НЬ ХАРИУЦЛАГАА ТООЦ ДААМЖИРСААР БАЙГААД ӨЧИГДӨР ЗАЛУУ, ӨНӨӨДӨР НЯЛХ ХҮҮХЭД, МАРГААШ ААВ ЭЭЖ, ХӨГӨӨДӨР ҮР ХҮҮХДҮҮД ХОРВООГИЙН МӨНХ БУСЫГ ҮЗСЭЭР БАЙХ УУ? ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ,

Сэтгэгдэл бичих