АНУ-д анх удаа илтгэл тавина

9a9a9a9-550x300Тайванийн ерөнхийлөгч Цай Ин вэн АНУ-д анх удаагаа илтгэл тавьж, олон хурал арга хэмжээнд оролцохын тулд Лос-Анжелест ирээд байна гэж “CNA” агентлаг мэдээлэв. Ерөнхийлөгч Цай Ин вэн түүний хийж байгаа албан ёсны айлчлалаа Прагвай, Белизээс эхэлсэн бөгөөд энэ үеэр АНУ-аар дамжин өнгөрч байгаа юм. Тэрээр энэ хугацааг ашиглаж  ерөнхийлөгч Рональд Рейганы номын санд илтгэл тавих, Тайваны соёлын төвд зочлох болон нутаг нэгтнүүдтэйгээ уулзахаар төлөвлөсөн байна.  Мөн түүнтэй ойрхон эх сурвалжийн мэдээлснээр Тайванийн ерөнхийлөгч АНУ-ын зарим улс төрчидтэй уулзах юм. Харин тэрээр  энэ сарын 18-нд буцах үеэрээ АНУ-ын Хьюстон хотоор дамжин өнгөрөх нислэгтэй аж. Энэ нь түүний хувьд өнгөрсөн гуравдугаар сард ерөнхийлөгч Дональд Трамп хоёр орны бүх төвшний төрийн албан хаагчдыг аялахыг зөвшөөрсөн хуульд гарын үсэг зурсан болон Вашингтон, Тайпей хоорондын харилцааг бэхжүүлэхийг уриалснаас хойш анх удаа АНУ-д дамжин өнгөрөх үеэрээ бууж байгаа анхны аялал юм байна.

 Эх сурвалж: sputniknews.com

Х.ОЮУНБОЛД


URL:

Сэтгэгдэл бичих