Хоёр настай охин усанд живсэн байж болзошгүй…
Завхан аймгийн Отгон сумын Соёл багийн “Хэцийн давааны-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 120 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 6-7 км-т/ тус сумын харьяат А /2 настай, эмэгтэй/ Буянт голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлага энэ сарын 10-ны өдрийн 11:50 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Онцгой байдлын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, сумын нутгийн захиргааны байгууллагын 33 хүн, ар гэрийн 33 хүн, нийт 74 хүн, 3 техник хэрэгсэл, 7 мотоцикль, 9 морьтойгоор 08.12-ны өдөр “Хэцийн давааны-Ам”-аас “Бор хавцал” хүртэл 32 км урсаж, 8 удаа шумбалт хийж, мөн өдөр нэмэлтээр Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч, 2 автомашинтай, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны “Толгойн барилга” гэдэг газраас Завхан голын ай сав газруудаар эрэн хайх, ажиллагааг 30 км урсаж эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн өчигдөр орой охиныг эрэн хайх ажиллагааны багийг Завхан аймгийн Онцгой байдлын газраас 6 алба хаагч, 1 автомашинтайгаар хүч нэмэгдүүлжээ.
URL: