Иргэд та бүхэн “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ын төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоорой

ad0072b91e427e0e1ccdd3865d284ac6НИТХ, Нийслэлийн Захирагчийн ажлын албадаас “Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулах болсонтой холбоотойгоор тус төсөлд иргэд, аж ахуй нэгж, худалдаа эрхлэгчдийн саналыг тусгах зорилгоор НИТХ-ын Тэргүүлэгчид тогтоол гаргаж 2018 оны 08 сарын 16-ны өдөр Нийслэлийн Иргэний  танхимд уг журмын төслийн хэлэлцүүлэг зохион байгуулахаар болсон.

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбай, автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулан үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ, гудамж талбайд ил задгай худалдаа эрхлэж байгаа иргэд, мөн стандартын шаардлага хангадаггүй дэн буудлууд, нийтийн эзэмшлийн газрыг бохирдуулдаг авто засварийн үйлчилгээ зэрэг нь нийслэлчүүдийн эрүүл  орчинд амьдрах эрхэнд сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн.

Тэгвэл олон жил төр засгийн байгууллага, иргэд, худалдаачдын дунд зөрчил, маргаан үүсгэж ирсэн өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж багаа Журмыг шинэчилж дээрхи эрхзүйн харилцаанд оролцогч талуудын эрх ашиг, хуулийн хэрэгжилтийг хангах нөхцөл бүрдүүлэх шаардлагын улмаас энэхүү хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байгаа билээ.

Мөн Нийслэлийн дүүргүүдэд энэ сарын 15-ны дотор хэлэлцүүлгийг зохион байгуулж, дүүрэг бүр нутаг дэвсгэрийн онцлогтоо таарсан саналуудыг нэгтгэж ирүүлэхийг үүрэг болгоод байна. Саналаа урьдчилан ирүүлсэн хувь хүн, хуулийн этгээдийн хүрээнд Нийслэлийн иргэний танхимд нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Хэлэлцүүлэгт худалдаа эрхлэгчдээс гадна хууль хяналт, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, иргэд хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулж, гаргасан саналыг нэгтгэн төсөлдөө тусгах юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд Нийслэлчүүдийн саналыг авах зорилгоор олон нийтийн дунд  http://www.zaluu.com/ сайт болон НИТХ-ын албаны пэйж хуудас, мөн citycouncilMN  хаягаар орж санал асуулгад оролцоорой.

Мөн Нийслэлийн үйлчилгээний нэгдсөн төвийн  Дүнжингарав, Драгон, Оргил салбарууд болон НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн Иргэний танхимд саналыг хүлээн авч байгаа тул та бүхэн өөрийн биеэр эдгээр газруудад очиж саналаа гаргаж болно. Журмын төсөлтэй ЭНД ДАРЖ танилцана уу

НИТХ-ын ХМОНХТ


URL:

Сэтгэгдэл бичих