Халуунд линз зүүснээс болж сохорчээ
МОСКВА. /РИА Новости/. Ирландын оршин суугч Сюзанна Данн нэг нүдэндээ линзээ буруу зүүснээс болж сохорчээ. Хүчтэй өвдөлт мэдэрч, нүд нь загатнасан сувилагч бүсгүй эмнэлэгт 2 долоо хоногийг өнгөрүүлсэн байна.
Линзэн доор үүссэн шимэгч нян хорхой нүдний эвэр бүрхэвчийг гэмтээсэн нь тогтоогджээ. Эмч нарын хэлснээр, халуун уур амьсгал шимэгч хорхойн үржих таатай нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Халуун нөхцөлд линзэн доорх шимэгч нян үрждэг бөгөөд хүний нүдний хараанд нөхөж баршгүй хохирол учруулж болзошгүй болохыг эмч нар анхааруулжээ.
“Надад тохиолдсон зүйл бусдад бүү тохиолдоосой гэж хүсч байгаа учир хүмүүс энэ асуудалд онцгой анхаараасай гэж хүсч байна” хэмээн Сюзанна хэлсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
URL: