У.Хүрэлсүх: Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр/08.12/ боллоо. Хуралдаанаар Зам, тээврийн хөгжлийн яамтай холбоотой үүссэн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах мэдэгдлийг хийв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Зам, тээврийн хөгжлийн яаманд болсон асуудалд Засгийн газрын нэрийн өмнөөс талийгаачийн үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Мөн Дорноговь аймгийн Айраг сумын Айраг өртөөнд болсон галт тэрэгний ослын улмаас зорчигчид бэртэж гэмтэн, эрүүл мэндээрээ хохирсон явдалд уучлал хүсч байна. Зам тээврийн салбарт болсон эдгээр үйл явдлуудтай холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нарыг ажлаас нь чөлөөлж байна. Төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг эрс сайжруулна” гэлээ.
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнийн чөлөөлөгдөх асуудлыг УИХ-аар шийдтэл Шадар сайд Ө.Энхтүвшин сайдын түр орлон гүйцэтгэгчээр ажиллах юм. Мөн тус яамны газрын дарга нарт чөлөөлөх хариуцлага тооцож, асуудлыг дараагийн Засгийн газрын хуралдаанаар оруулж ирэхээр болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Төрийн ажил, албан хаагчидын сахилга хариуцлагыг эрс сайжруулъя гэвэл хэд хэдэн асуудалд анхаармаар байгаа юм. 1. Төрийн албан хаагчдыг ажилдаа мэргэжлийн түвшинд тэнцэж байгаа байгаа болон ёс зүй, сахилга хариуцлага идэвхи санаачлага зэргийг үнэлсэн аттестатчилалыг чадварлаг туршлагатай баг бүрдүүлэн хүн нэг бүрчлэн зохион байгуулж үнэлэлт дүгнэлд, заавар зөвлөмж өгөх.Ажлаа сайжруулах хугацаатай даалгавар өгөх зэрэг хүн бүртэй тулж ажиллах 2. Яамдын удирдлага солигдоод л төрийн албыг их бага хэмжээгээр бужигнуулж халаа солио хийдгийг хориглож төрийн албаны зөьлөлийг амь оруулж ажиллуулах. Үндэслэлгүй халж сольсон тохилдолд гарах үргүй зардлыг төлүүлж байх 3. Сайд нарыг одоогийнх шиг бэл бэнчин хөрөнгө мөнгө, танил талаар биш мэргэжлийн туршлагатай хүмүүсийг шилж сонгон томилдог болох. 4. Цаашид яамдын тоог ицөөлөх. Зуун ямаанд 60 ухна хэрэгүй шүүдээ.
Төрийн албан хаагчидыг сахилга хариуцлагыг эрс сайжруулахын тулд бас нэг тээг бол ЗГ-ын эрхийг хумьсан хуулиудаа эхлээд цэгцэл. С айд, газрын дарга нарыг хэн томилдогов тэр хүмүүс л энэ хүмүүсийн сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүрэгтэй байх ёстой. Томилдог эрхийг нь эдэлчихээд хариуцлагыг нь Гүйцэтгэх засглалд ноогдуулдаг утгагүй хуулиудыг далимдуулж төрийн тогтворгүй байдал бий болгох санаатай нөхдүүд үүнийг ашиглан наашилж байгаа нийгэм эдийн засгийн амжилтыг хараар будаж төвчигнөж буйг ард түмэн сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Төрийн тогтворгүй байдлыг хүсэгчид яавч монголын ард түмний сайн сайхны төлөө ажиллахгүй гэдгээл батлаад байна шүү дээ.