Outlaw хамтлагийн дуучин Г.Чинзориг яах гэж мөнгө зээлсэн тухайгаа тайлбарлав
“Outlaw” хамтлагийн ахлагч, дуучин Г.Чинзориг хүмүүсээс мөнгө зээлчихээд алга болсон талаарх мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр тархаж нилээдгүй шүүмжлэл дагуулах болсон. Энэ явдал нь улам даамжирч жүжигчин Б.Ариунцэцэгийн нэр төрд хүртэл халдахад хүрээд байсан юм. Тиймээс ч үнэн, худал нь мэдэгдэхгүй “Чинзо одоо надаа хамаагүй” гэх утгатай мэдээлэл хүртэл цахим сүлжээнд тавигдсан.
Тэгвэл юуны учир, яах гэж мөнгө зээлсэн тухайгаа дуучин Г.Чинзориг өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан эхнэр хүүхэддээ тайлбарлахыг хүсчээ. Тэрбээр “Би анх найздаа мөнгө зээлснээр энэ явдал эхэлсэн. Миний зээлсэн мөнгийг найз маань мөрийтэй тоглоом тоглож үрдэг байсан. Тэрнээсээ ч ихийг хождог байсан юм билээ. Харин анх 20 мянган төгрөгөөр тоглоод багагүй мөнгө хожсон. Улмаар ингээд тоглоод байвал амархан мөнгө хожих юм байна хэмээн бодож явсан. Би тэндээс сар гаруй өдөрт 500 мянган төгрөг хождог байсан. Гэвч сүүлдээ өөрт байгаа бүхнээ алдсан. Улмаар хүн амьнаас мөнгө зээлж тоглосон. Түүнийгээ хугацаанд нь өгөхгүй болохоор эхэндээ найзууд маань гайхаж сүүлдээ луйварчин болсон. Тэгэхдээ би шантралгүй та бүгдийн мөнгийг олж өгөхийн төлөө ажиллаж байна. Би зугтаагүй” гэжээ.
URL: