Мөнгөн эдлэл элэг, дэлүү, зүрх судасны өвчнийг эрүүлжүүлэхэд тусалдаг
Дорно дахины бүсгүйчүүд эртнээс алт мөнгө, сувд оюуныг дээдлэн гоёлын эрхэмд тооцон хэрэглэсээр иржээ. Шаазан чулуу тэр тусмаа европынхны шүтдэг бриллиант
/алмаз эрдэнийг/ ч төдийлөн ойшоодоггүйг нэг талаар дорно дахины сэтгэхүйн онцлогоор холбон тайлбарлаж болох юм.
Мөнгөн эдлэл нь эрүүл мэндэд ямар тустайг хүн тэр бүр мэддэггүй. Энэ металл нь эмэгтэй хүний хүмүүжил, зөн билэг, хүний сэтгэл хөдлөлийн хэмжээ зэргийг билэгддэг ба энэ хэлбэрт сэтгэл зүрх, дотоод ухамсрын хүчийг нэмж болно. Мөнгө нь үржил, өсөлт, гэрлэсэн эмэгтэй хүнтэй холбоотой бүхий л зүйлс болон аж ахуй эрхлэлтийн талаарх билэгдлийг илэрхийлдэг. Ийм учраас эмэгтэй хүн мөнгөн бөгж зүүх нь маш сайн.
Мөнгө нь сэрүүцүүлэх сэтгэгдэл төрүүлдэг. Тэрээр тамир тэнхээгүй болох, ханиад хүрч халуурсны дараах сул байдал, түлэгдэлт, дотрын үрэвсэл, цөс-ний уутны их идэвхжилт ба сарын тэмдэг ихээр ирэх зэргийг анагаахад тустай. Мөн элэг дэлүү, ба зүрх судасны өвчинг эрүүлжүүлэхэд тусалдаг. Мөн мөнгөн аяганд буцалсан ус хийж хонуулаад маргааш өглөө нь өлөн элгэн дээрээ уух нь эрүүл, мэнд гоо сайханд маш сайнаар нөлөөлдөг.
Эх сурвалж: “Эрүүл мэндийн жор” сонин
URL: