Нөхөн сонгуульд оролцох 13 намд батламж гардууллаа

36152
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох 13 намд өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо батламж гардууллаа.
Хэнтий аймагт болох уг сонгуульд оролцохоор нийт 14 нам хүсэлт ирүүлснээс 2016 оны УИХ-ын сонгуулийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй гэсэн үндэслэлээр ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан юм. Ийнхүү өнөөдөр доорх нэр бүхий 13 нам батламж гардууллаа.
Үүнд:
1. Монгол Ардын Хувьсгалт Нам
2. Хөдөлмөрийн Үндэсний Нам
3. Ардчилсан Нам
4. Дэлхийн Монголчууд Нам
5. Үнэн Ба Зөв Нам
6. Монгол Ардын Нам
7. Монголын Ногоон Нам
8. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам
9. Монгол Үндэсний Ардчилсан Нам
10. Зон Олны Нам
11. Монгол Консерватив Нам
12. Ард Түмнээ Хайрлая Нам
13. Бүгд Найрамдах Нам.
Батламж гардсан намууд энэ сарын 31-нээс ирэх сарын 04-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулах хуулийн заалттай юм. Харин бие даан нэрээ дэвшүүлэгчид энэ сарын 31-нээс ирэх сарын 06-ны хооронд нөхөн сонгууль явагдаж буй тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсэг цуглуулж, СЕХ-нд хандах ёстой.
Ч.Ариунболд
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Сэтгэгдэл бичих