Үерийн улмаас нийслэлийн 41 барилга усанд автсан

үер_bНийслэлийн хэмжээнд өнгөрөгч долоодугаар сард түр зуурын усархаг аадар бороо орсны улмаас иргэд усанд боогдох, орон сууцны зоорийн давхар усанд автаж, хөрсний ус нэвтрэх зэрэг нөхцөл байдал үүссэн. Үерийн улмаас хоёр хүний амь нас хохирсон байна.

 

Нийслэлийн хэмжээнд буусан үерийн улмаас 41 барилга усанд автжээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас мэргэжлийн байгууллагад хандан техникийн дүгнэлт гаргуулан ажиллаж байгаа аж.

 

Хувийн компаниуд барилга бариад иргэдэд борлуулдаг ч эргээд хариуцлага хүлээдэггүй учраас үер усны аюулаас иргэдийн амь насыг төрийн байгууллагын алба хаагчид хамгаалж байгаа гэдгийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдааны үеэр алба хаагчид тавьж байлаа.

 

Г.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих