Д.Муратын шүүх хурал үргэлжилж байна

36075

Д.Мурат, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузаг нарт холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхлэн хаалттай үргэлжилж байна.

Прокуророос Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт Эрүүгийн хуулийн 11.4.1, 21.2.1  дэх зүйл заалтаар эрүү үүсгэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоодугаар сарын 6-нд шилжүүлсэн билээ.

Шүүх хуралд яллагдагч Д.Мурат, хохирогч Б.Бахытгүл нар оролцож байна. Д.Мурат Б.Бахытгүл гэх бүсгүйг дарамталж, мөрдөж мөшгиж, чатаар зүй бусаар илгээж, гэрийнхнийг нь доромжлон, энэ бүхнээ зогсоохыг шаардаж очиход нь түлхэж цохьсон гэх мэт асуудлууд яригдаж байсан. Түүний Д.Бахытгүлд илгээсэн зураг сошиалаар тархсан. Гэхдээ Д.Муратыг бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгаагүй. Шүүхэд ирүүлсэн заалтаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болох ‘Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах’ гэсэн заалтаар хэрэг үүсгэсэн байгаа аж.

Тэгэхээр Д.Мурат бусдад хөнгөн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байна. Үүнээс гадна уг мэдээллийг олон нийтэд хүргэсэн сэтгүүлчдийг бусдын нууцад халдсан хэргээр шалгаж буй. Харин сэтгүүлч иргэн Б.Бахытгүл олон нийтэд хандаж мэдээлж өгөхийг гуйн өөрөө хүсэлт гаргасан учраас баримтыг олон нийтэд дамжуулсан гэж байгаа. Б.Бахытгүлийг мөн Д.Мураттай тохиролцон хэргийг хаалгаж Казакстан руу дүрвэжээ гэсэн мэдээлэл гарч байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих