“АНУ-ын сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон” гэх асуудал хүчээ авч байна
Америкийн ерөнхийлөгч Трампыг “Твиттер”ээр засаг барьж буй хэмээн баалдаг. Түүний энэ сарын 5-ны өдөр хувийн хуудсандаа бичсэн зүйл нь шуугиан тарьж эхэллээ.
Тэрбээр, худал мэдээлэл цацаж миний ууган хүүг “гүтгэж” байна гэлээ. 2016 онд хүү маань Оросын нэгэн эмэгтэй өмгөөлөгчтэй уулзаж, улс төрийн өрсөлдөгчдийнхөө мэдээллийг авах гэсэн, “энэ бол хууль ёсны, улс төрийн арга барил юм” хэмээн жиргэжээ.
Жилийн өмнө “Нью-Йорк таймс” сонин анх энэ мэдээллийг нийтэлсний дараа бага Дональд Трамп мэдэгдэл хийж, тухайн үед би Америкийн засгийн газрын зогсоогоод байсан Оросын хүүхдүүдийг үрчлэн авах төслийн тухай ярилцсан юм гэжээ.
Тэр Конгресст хаалттай сонсгол хийх үеэр, Трамп энэ уулзалтын талаар мэдэхгүй, ерөнхийлөгчийн сонгууль нь Оростой ямар ч холбоогүй гэжээ. Хэдэн сарын дараа мэдээллийн хэрэгслээр энэхүү мэдэгдлийг Дональд Трамп ерөнхийлөгч зөвшөөрөн баталсан гэж мэдээлсэн билээ.
Бага Трамп мэдэгдэл хийснээс хойш 13 сарын дараа “Тэр уулзалт нь Оросын өмгөөлөгчөөс өрсөлдөгчийнхөө тухай хар мэдээллийг авах гэсэн юм” гэдгээ одоо Трамп ерөнхийлөгч “Твиттер” хуудсаараа хүлээн зөвшөөрч байна. Трампын ингэж мэлздэгийг мэддэг хүмүүс ч гэсэн өөрийн эрхгүй гайхширч байна.
Америк, Европын гол хэвлэлүүд мэдээлэхдээ, хоёр жилийн өмнөх тэр уулзалтыг АНУ-ын Хууль зүйн яамны тусгай прокурор Роберт Мюллер мөрдөн байцаалтын ажлын хэсгийг ахалж байсан юм гэжээ.
Америкийн дунд хугацааны сонгууль ойртож байгаа болохоор “Орос улс АНУ-ын сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэг”-ийн мөрдөн байцаалтын ажил ч шувтарч байна гэв.
Энэ сарын 5-ны өдөр Вашингтон Пост, CNN зэрэг хэвлэл мэдээллүүд, энэ “хэрэг”-т Трампын ойр дотны хүмүүс холбогдож магадгүй бөгөөд ялангуяа тэр уулзалтыг төлөвлөн оролцсон бага Трамп орооцолдох магадлал өндөр байна гэлээ.
Трамп улс төрийн өрсөлдөгчийнхөө хар материалыг олохын тулд гадаадынхантай харилцаж буй нь Америкийн сонгуулийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн төдийгүй, цаашлаад “АНУ-ын эсрэг хуйвалдсан ял” үйлдсэн сэжигтэй хэмээн хууль эрх зүй судлаачид үзэж байна.
Энэ оны эхээр Трампын зөвлөх, цагаан ордны ахлах стратегич асан Стив Беннон Трамптай санал зөрөлдөж, түүнээс салахдаа, тэр уулзалт бол эх орноосоо урвасан үйлдэл хэмээн хэлж байсан юм. Өдгөө, Стив Бенноны энэхүү ярианд гарсан агуулга нь Мюллерийн “Орос Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэг”-ийн байцаалтад хамраагдсан болов уу?
Хэрэг дээрээ, тэр уулзалтын бас нэг чухал хүн, Трампын сонгуулийн штабын экс ерөнхий захирал Паул Манафорт нь “АНУ-ын эсрэг хуйвалдсан ял” зэрэг олон ял сонсож байгаа бөгөөд ирэх сард түүний хэргийг шүүх хурал болно. Одоо, Паул Манафорт нь банкнаас мөнгө завшсан, татвараас зугтсан зэрэг эдийн засгийн асуудлаар тусгай прокурор Мюллерийн багийн зарганд өртсөн бөгөөд энэхүү хэрэг нь шүүх хурлын шатанд байгаа юм.
Хэдийгээр Паул Манафорт гэмт хэрэг үйлдсэн гэдгээс бүрэн татгалзсан байр суурьтай байгаа боловч түүний бизнесийн түнш, одоогийн холбооны гэрчээр ажиллаж байгаа Рик Гейтс өмнө нь Паул Манафортод банкны болон үнэт цаасны залилангийн хэрэг үйлдэхэд нь тусалсан гэдгээ 6-ны өдөр шүүгчдэд хандан хүлээн зөвшөөрсөн байна.
Паул Манафортод Трамп ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ дагуу өршөөл үзүүлэх хүртэл гүрийж чадах уу? Эсэхүл ялаа хүлээж, Америкийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон хэргийн гэрч болох уу? Энэ нь дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагын анхаарал хандуулж байгаа хэрэг бөгөөд ерөнхийлөгч Трампын сэтгэлийг эмзэглүүлж байгаа шүүх хурал болох юм.
Трамп шүүх хурал болохоос өмнө нийгмийн сүлжээнд Паул Манафортыг өмгөөлөн бичиж, Паул Манафорт бол экс ерөнхийлөгч Рональд Рейган зэрэг Бүгд найрамдах намын хүн байсан, одоо харин Мюллерийн багийн шударга бус дайралтад учирч байна гээд тэрээр бас Америкийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэрч байгаа эсэхэд эргэлзэж, Хууль зүйн сайд Жефф Сессионс уг хэргийг шалгахаа зогсоохыг шаардсан байна.
Үүний зэрэгцээ, олон жилийн турш, Трампын хэргийг зохицуулж байсан түүний хувийн өмгөөлөгч Мишель Чохен ч банк тэрчлэн татварын залилангийн хэрэгт холбогдон сонгуулийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн шалгагдаж байна.
Америкийн хэвлэлүүдийн мэдээлснээр, Холбооны мөрдөн шалгагчид Мишель Чохены байр, оффис, зочид буудлын өрөөнөөс хэсэг бүлэг бичлэгийг олсон байна. Үүнд Мишель Чохены Трамптай нууцаар ярьж байсан бичлэг байж, тэд хоёул сонгуулийн өмнө “PLAYBOY” сэтгүүлийн Карэн Мекдоуалд ам таглах зорилгоор мөнгө өгч, түүний Трампын тухай хэлж болохгүй нууцыг нуун далдлахыг шаардсан байна.
Эх сурвалжаас үзвэл, Мишель Чохен, Мюллерийн багийнханд бага Трамп Оросын өмгөөлөгчтэй уулзахдаа Трампын зөвшөөрлийг авсан гэдгийг гэрчилсэн байна. Үүнийг Трампын өмгөөлөгч, Нью-Йорк хотын экс дарга Лоуйс Гилиан шүүмжилж, Мишель Чохеныг өвчтэй гэжээ.
URL: