Д.МУРАТАД ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХААЛТТАЙ БОЛНО
УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох шүүх хурал өнөө өглөө 09.00 цагаас Баянзүрх дүүргийн шүүхэд хаалттай болно.
Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 26-нд болсон бөгөөд Д.Мурат, хохирогч Д.Бахытгүл нар өөрийн биеэр оролцсон юм. Өнөөдөр ч гэсэн тэд шүүх хуралдаа оролцох юм байна.
УИХ-ын гишүүн Д.Муратад ЭХ-ийн 11,6 дугаар зүйлд зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байгаа юм.
Ингээд өнөөдрийн шүүх хурлаар ямар шийдвэр гаргахыг эргэн мэдээлэх болно.
О.Сайхан
URL: