Аварга Г.Өсөхбаярын байрныхан крантнаас дуслах усыг тосч амьдралаа залгуулж байна

-Харин аварга маань “Тийм асуудал байгаа. Би хариуцаж байгаа хүмүүст нь хэлсэн”
гээд утсаа салгав-  Мэдээллийн технологийн нэг цэгийн үйлчилгээний Тэди” төвийн ойролцоо очоод ”Төмөрийн гудамжны 22 дугаар байр хаана байдаг вэ” гэхэд мэдэхгүй хэрнээ “Даян аварга Г.Өсөхбаярын барьсан байр хаа юм бол” гэхэд хүн бүр энүүхэн хойно тэр өндөр шар байр гэх юм. Зарим хүмүүс “Аан манай ахын барьсан байр уу” хэмээн хошигнох аж. Олон түмэндээ хүндлэгдэж, танигдсан хүний гар оролцсон юм бүхэн ингэж түмэнд алдаршдаг аж. Гэтэл нөгөөх өндөр шар байрны оршин суугчид Өсөхөө аваргыг харааж зүхсэн улсууд байна. Учир нь тус байрны есдүгээр давхарт нь ус ирдэггүй гэнэ.

Мөн байрных нь хана цуурч, лифт нь байн байн эвдэрдгээс оршин суугчид есөн давхрын шатаар шөнө орой мацах гэж өндөр аваргыг нэлээд зүхдэг бололтой. Тус байрны есөн давхрын 70 тоотод оршин суугч Н.Болормаа “Манайх энэ байранд ороод гурван жил гаруй болж байна. Тухайн үед зах зээлийн ханшаар 70 орчим сая төгрөгөөр авч байсан. Гэтэл одоо манай байрны ус нь шөнийн 12.00 цагаас нааш ирдэггүй. Тэгээд бид 12.00 цагаас хойш хувцсаа угааж, бүх ажлаа амжуулна. Тэгэхгүй бол өглөө 6.00 цаг гээд ус тасарчихдаг. Өдөр гэртээ чөлөөтэй бие засчихаж болохгүй, ОО үнэртээд хэцүү. Энэ байр эхлээд ороход л ийм байсан юм. Тэгээд бид нэгэнт мөнгөө тушаачихсан болохоор гарч чадаагүй. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандаж өргөдөл бичсэн. Гэтэл өнгөрсөн онд улсын комисс байрыг хүлээж авсан. Бид бүр гайхаж “Энэ байр болохгүй байна” гээд хэлээд байхад улсын комисс яагаад хүлээж авсан талаар лавлахад “Зургаан сарын дотор зөрчлийг арилга” гэсэн бичиг хийж өгсөн. Гэтэл зургаан cap болоход зассан юм байхгүй. Харин ч байрны хана нь нэмээд цуурчихсан байх жишээтэй. Бид яваагүй газар гэж байхгүй. Сүүлдээ арга тасарч байна” хэмээн аргаа барж суух аж.

Энэ байрыг бариулахад Г.Өсөхбаяр аваргаас гадна Д.Сумьяабазар аварга ч хөрөнгө оруулсан гэнэ. “Мөн хангай аймгийн харьяат, аймгийн цолтойбөх н.Уламбаяр, н.Амартүвшин гэх бөхчүүдийн нэрс ч дуулдсан. Түүнчлэн н.Уламбаяр гэдэг нөхөр гомдол гаргасан оршин суугчдыг утсаар дарамталдаг гэнэ. Оршин суугч Н.Болормаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гомдол гаргаснаас хойш хэд хэдэн удаа залгаж ‘Та нар өөрсдөө хямдхан байранд гуйж орчихоод юугаа яриад байгаа юм. Байраа өөрсдөө засаад, аятайхан байхгүй бол гар. Манай байрыг авах олон хүн бий. Хэрэв олон юм яриад байвал нөхрийг чинь зодно шүү” хэмээн дарамталдаг байна. Тус байрны доторхи байдалтай танилцахаар нэгдүгээр орцны есдүгээр давхарт гарахад шатны хонгилд саяхан уусан бололтой пивоны шил, хэн нэгэн бөөлжсөн байх аж. Энэ тухай тус орцны есдүгээр давхрын 18 тоотод оршин суух Б.Наранцэцэг “Манай байранд жижүүр байхгүй болохоор шөнө траншейныхан орж ирээд хоночихдог. Тэд энд архи уугаад завааруулж өгнө шүү дээ. Энэ хогийг хар даа” хэмээн нөгөөх пивоны шилийг заангаа ”Тэгсэн хэрнээ биднээс жижүүрийн мөнгө гэж cap бүр таван мянган төгрөг авдаг” гэж гомдоллож байв.

Тэднийх сард байрны мөнгө гэж 80-100 мянган төгрөг төлдөг юм билээ. Б.Наранцэцэг энэ байрны анхных нь оршин суугчдын нэг гэнэ. Эхлээд есдүгээр давхарт ус ирдэг байжээ. Гэтэл айлууд нэмэгдэж орох тусам багассаар одоо өдрийн цагаар ус ирэхээ больжээ. Б.Наранцэцэгийн гэрт ороход ОО-ийнхоо өрөөнд угаал-туур дороо гурван литрийн саваар ус тосч, угаалтуурынхаа крантыг онгойлгож орхижээ. Крантаас бараг гурван минутын зайтай ус дусах нь өрөвдөлтэй ч юм шиг, инээдтэй ч юм шиг. Б.Наранцэцэг “Есдүгээр давхрын айдууд бүгд уcгүй. Манайх шиг ус тосоод л сууж байгаа. Энэ гурван литр саваар 10.00 цагаас хойш тосоход дүүрээгүй л байна. Манайх нялх хүүхэдтэй болохоор ус их хэрэг болно. Тиймээс цэвэр ус худалдан авч, хүүхдийнхээ давууг угааж байна. Ингэж ус ирэхгүй байж байгаад нэг ирэхээрээ их хүчтэй ирнэ. Зун хэд хэдэн айлаас ус алдаж сүйд хийх шахсан” хэмээж байв.

Б.Наранцэцэгийн байрны галтогоо том ороонийх нь хананд нь цууралт үүсчээ. Цууралт нь сүүлийн үед бүр нэмэгдэх болсон гэнэ. Энэ байрыг барихад даян аварга Г.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүд хөрөнгө оруулснаас гадна УИХ-ын гишүун Б.Чойжилсүрэн хөрөнгө оруулсан тухай сураг ч байсан. Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднэзс Г.Өсөхбаяр аваргатай холбогдож орон сууцных нь одоогийн байдлын талаар тодруулахад ”Тийм асуудал байгаа. Би хариуцаж байгаа хүмүүст нь хэлсэн” гэх товчхон хариулт өгөөд утсаа салгасан.

Ямартай ч тухайн байр оршин суугчдын бухимдлыг барж байгаа бололтой. Гараад явчих гэхээр байрыг худалдаж авсан 70-80 сая төгрөгөө яах билээ. Байх гэхээр гэртээ чөлөөтэй усанд орж, бие засч болдоггүй. Тэгээд энэ тухай гомдлоо мэдүүлэхээр хариуцлага тооцох газар байдаггүй. Ийм л сонин юм болоод байгаа юм билээ.

Д.Сүхбаатар


URL:

Сэтгэгдэл бичих