Канадад уурссан Саудын Араб бүх нислэгээ зогсоолоо

канад_bСаудын Арабын эрх баригчид Канадыг улсынх нь дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож, олон улсад нэр хүндийг нь гутаан доромжилсон хэмээн Элчин сайдыг нь нэн даруй газар нутгийг нь чөлөөлөхийг шаардаж, шаардлагыг нь хүлээн авахгүй бол албадан гаргахаа мэдэгдээд байгаа.

Канадын Гадаад хэргийн сайд Черстиа Фрайелл өнгөрөгч долоо хоногт “Саудын Араб хүний эрхийн хамгаалагчдыг нэн даруй суллах хэрэгтэй. Исламын шашин хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж байна” гэж мэдэгджээ.

Уг мэдэгдэлд уурссан арабчууд Канадтай байгуулсан гэрээ хэлэлцээгээ цуцалж, харилцаа холбоогоо тасаллаа.

 

Тэгвэл ирэх долоо хоногоос эхлэн Саудын Арабын агаарын тээврийн компаниуд Канад дахь бүх нислэгээ зогсоохоор болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих