Орхон голыг бохирдуулж байгаа компаниуд нь “Монгол газар”, “ББMС”, “Батбродерс”, “Алтай голд” болон жижиг уурхайнууд
“Ариун суварга” ТББ-ын тэргүүн Г.Чагнаадорж:
Орхон гол доройтоход олон хүчин зүйл нөлөөлсөн гэж үздэг. Гэхдээ тэргүүн эгнээнд нь уул уурхай яалт ч үгүй орно. Жуулчны баазынхан гэж уул уурхайнхнаас дутахгүй байгальд халтай хүмүүс байна. Голын захад гэр, кэмпээ тулгаж барина. Өтгөн шингэн, хувцас хунараа угаасан хиртэй усаа гол руу нийлүүлдэг…
-Голын эхэнд яг ямар компаниуд ажиллаж байгааг хэлж болох уу?
-Гол бохирдуулж байгаа компаниуд нь “Монгол газар”, “ББMС”, “Батбродерс”, “Алтай голд”, эдгээрийг дагасан жижиг уурхайнууд. Эд нар алт олохын төлөө явж байгаагаас биш, гол, ус хамгаалах, нөхөн сэргээх талаар огт боддоггүй. “Та нар ингэж дураараа ажиллаж болохгүй. Хууль, журам гэж байдаг. Шар усаа гол руу нийлүүлэх ёсгүй” гээд шаардлага тавихаар “Бороо ороод ийм болчихлоо” гэдэг. Бохирын далан нь сэтэрчихсэн, шар ус нь урсаад орж байхад л ингэж хэлж буй юм. Ийм хариуцлагагүй, хуншгүй байж болохгүй.
URL: