Үгийн шарх
Нэг их ууртай догшин залуу байжээ. Аав нь нэг удаа түүнд уут дүүрэн хадаас өгөөд уур хүрэх тоолондоо нэг хадаас шонгийн модонд хад гэжээ. Эхний өдөр хэдэн арван хадаас хадав. Дараагийн долоо хоногоос нь уураа бага багаар барьж сураад, тэр хэрээр хадах хадаасны тоо нь багасжээ. Хадаас хадсанаас өөрийнхөө уурыг барих нь амар болохыг ойлгов. Өөрийгөө бүрэн хянаж чаддаг болох өдөр эцэст нь ирлээ. Залуу аавдаа энэ тухайгаа хэлтэл үүнээс хойш биеэ барьж чадсан тохиолдол болгонд шонгийн модноос нэг хадаас сугалж ав гэж эцэг нь хэллээ. Цаг хугацаа өнгөрсөөр, нэг л өдөр шон дээр ямар ч хадаас байхгүй боллоо. Хүү энэ тухайгаа аавдаа хэлтэл түүнийг дагуулан шонгийн модны дэргэд очоод:
-Чи сайн юм хийлээ. Гэхдээ энэ шонгийн модон дээр хэчнээн нүх байгааг харж байна уу. Энэ мод хэзээ ч хуучин хэвэндээ орохгүй. Хүнд ямар нэг хатуу үг хэлэх болгонд сэтгэлд нь ийм шарх сорви үүсдэг. Дараа нь чи хэчнээн олон удаа уучлал хүссэн ч сорви сорвиороо л үлддэг. Хэчнээн уурласан ч эргээд эвлэрэх зай үлдээж байгаарай. Үг гэдэг хүнийг үхүүлж ч чаддаг, амьдруулж ч чаддаг хүчтэй зэвсэг юм шүү гэжээ.
Эх сурвалж: Facebook.com
URL: