Монгол улс автобусны үйлдвэртэй болно
Монгол инженерүүдийн ур ухаанаар бүтсэн троллейбус нийтийн тээврийн үйлчилгээнд гараад чамгүй хугацаа өнгөрөөд байгаа.
Үйлдвэрээс гурав хоногийн өмнө гарсан “JT1BV” маркийн автобусуудыг “ЭРДҮ” компанийнхан Монголын цахилгаан тээвэр компанитай хамтран бүтээсэн бөгөөд үйлдвэрлэлийн ажлыг нэг сарын хугацаанд явуулсан аж.
Импортоор орж ирж байгаа автобуснуудаас илүү тохилог, шатахуун түлшний зарцуулалт болон хорт утаа ялгаруулалтын хэмжээ бага гээд давуу тал олонтой энэ автобус иргэдийн тав тух, онцлогт бүрэн нийцэж байгаа гэнэ.
Тус компанийн Автобусны үйлдвэрийн ашиглалтын өмнөх захиргааны дарга Т.Наранбаатарын мэдээлснээр ирэх гуравдугаар сард “ЭРДҮ” компани өөрийн үйлдвэрийн байрыг барьж эхлэх бөгөөд тус үйлдвэрт жилд 100-120 автобус үйлдвэрлэх боломжтой юм байна.
URL: