Хулгай хийсэн Монголын гурван иргэн Тайландад баривчлагджээ
Монгол Улсын гурван иргэн Тайландад хулгайн гэмт хэрэгт холбогджээ.
Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн Г /31 настай/, Б / 39 настай /, О /34 настай / нарыг Бангкокын дамжин өнгөрөх Чи Лом өртөөнөөс нутаг буцах гэж байхад нь Тайландын цагдаа нар баривчисан байна. Хулгайлсан зүйл дотор нийтдээ 300 мянган баттай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, ам.доллар, евро, мөн Тайландын батт, Австрали доллар, Солонгосын Вон болон “Ihone X” загварын гар утас, бусад эд зүйлс байжээ.
Тус улсын хуулиар хууль бусаар хүний кредит карт ашигласан хэрэгт таван жилийн ял оноох, 100.000 баттын торгууль ногдуулдаг байна.
Г.Сүрэн
URL: