Топ Урнаа, Сэлэнгэ нар дэлхийн загварын тэрбумтан Мишель Адамтай янаглажээ
Хэдхэн сарын өмнө дэлхийд алдартай “Fashion TV”-ийн захирал, загварын ертөнцийн алдартан Мишель Адам Лисовски Монголд ирж нэгэн үдшийг манай урлаг соёл, загвар, улстөрийн гээд олны танил эрхмүүдтэй өнгөрөөсөн билээ.
Монгол охидын гоо сайхныг бишрээд буцсан энэ эрхэм манай урдаа барьдаг чадварлаг моделиуд болох топ модель Г.Уранцэцэг, Э.Сэлэнгэ нарыг таалж, зугаацан янаглажээ. Тэрбээр өөрт нь зориулж зохион байгуулсан “F” парти дээрээ топ модель Г.Уранцэцэгтэй үнсэлцэн эрхэлж буй бичлэг масст цацагдаж шуугиан дэгдээгээд байна.
URL: