Хятадад үйлдвэрлэсэн даралт бууруулах “ВАЛСАРТАН” эм хавдар үүсгэдэг болох нь тогтоогджээ
Хятадын “Zhejiang Huahai” үйлдвэрт үйлдвэрлэсэн даралт бууруулах “валсартан” (Valsartan) эмхорт хавдар үүсгэдэг болох нь тогтоогджээ. Тодруулбал, ДЭМБ, Европын Холбооны Эмийн Агентлагаас өвчтөнд хэрэглэхгүй байх мөн эмчилгээнээс хасахыг анхааруулсан байна. Тус эмийн найрлагад “N-Nitrosodimethylamin” гэх хорт хавдар үүсгэдэг бодис өндөр хэмжээгээр агуулагдаж байгааг тогтоожээ.
Найрлагад нь кальцийн төрлийн блокатор ордог даралт ихсэх, зүрхний шигдээс өвчний үед хэрэглэдэг “Валсартан” төрлийн эмүүд хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг ихэсгэдэг байна. Энэ тухай дүгнэлтийг Сиэтл хотын Фред Хатчинсоны төвийн мэргэжилтнүүд тогтоосон тухай албаныхан мэдээллжээ.
Эмийн олон улсын нэршил нь “Валсартан” бөгөөд “Вальсакор” нэрээр худалдаалдаг байна. Вальсакор эмийг дэлхийн олон оронд экспортолж, импортолдог ч Монголд Словени улсын “Вальсакор” эмийг 2015 оноос хойш албан ёсны зөвшөөрөлтэй экспортлож, “Монос”, “Монгол Эм Импекс”, “Тавин ус”, “Энто”, “Зуун наст” зэрэг эмийн сангуудад худалдаалдаг байна.
Хятадад үйлдвэрлэсэн энэ төрлийн эмүүд Монголд худалдаалах албан ёсны зөвшөөрөлгүй ч иргэд авч хэрэглэдэг, уудаг тохиолдол олон байдаг ажээ. Иймд иргэдийг энэхүү эмийн Хятад улсад үйлдвэрлэсэн эсэхийг шалгаж байж хэрэглэхийг зөвлөж байна.
http://bataar.mn/n/73307
URL: