Саудын Арабын удирдсан эвсэл агаараас дайрсны улмаас энгийн 50 гаруй хүн амь үрэгджээ
Энэ сарын 2-ны өдөр буюу өчигдөр Йемений Ходейдах мужийн Эрүүл мэндийн газар мэдэгдэл нийтэлж, Саудын Арабын удирдсан олон улсын эвсэл мөн өдөр тус мужийн Ходейдах хотод агаарын дайралт хийхэд орон нутгийн нэг зах өртөж, 52 эгэл жирийн иргэд нас барж, 100 гаруй хүн бэртсэн гэлээ.
“Олон хүний шарх хүнд байгаа учраас эндэх хүний тоо улмаар нэмэгдэх магадлалтай байна” гэжээ. Орон нутгийн иргэд “Мөн өдөр захаар дүүрэн хүн байсан. Дэлбэрэлтэд олон худалдаачид болон худалдан авагчид тэр дороо амиа алдаж, туйлын эмгэнэлтэй байсан” хэмээжээ.
Саудын Арабын удирдсан олон улсын эвслийн цэргийн дэмжлэгтэйгээр Йемений засгийн газрын цэрэг 6-р сарын 13-наас Ходейдахыг эзэлж авах томоохон цар хэмжээтэй цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.
Ходейдахын гарам Улаан тэнгист ойрхон, Йемений Хуситын зэвсэгт хүчнийхний гаднынхантай харилцах гол зам бөгөөд олон улсын нийгэмлэгээс Хуситын зэвсэгт хүчний эзэлсэн бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх цорын ганц суваг зам ажээ.
М.БАЯР
URL: